Лигийн аваргууд тодров
- 2011-12-05
- Спорт
- 0
Монголын волейболын холбооны үндэсний лигийн аварга шалгаруулах 17 дахь
удаагийн тэмцээний шийдвэрлэх тоглолтууд өнгөрөгч баасан гаригт боллоо.
Монголын волейболын холбооны үндэсний лигийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээний шийдвэрлэх тоглолтууд өнгөрөгч баасан гаригт боллоо. МВХ “Витафит” компани хамтран “Гоё кап-2011” нэрээр зохион байгуулсан тус тэмцээнд эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн багийн тамирчид өрсөлдсөн. Улмаар аваргын төлөө эрэгтэйчүүдээс өнгөрсөн жилийн аварга “Буянт-Ухаа” болон “Харх”, эмэгтэйчүүдээс “Энагура”, “ДЦС- 4” багууд өрсөлдөв. Харин хүрэл медалийн төлөө эрэгтэй “Сүлд” “Уурхайчин”, эмэгтэй “Уурхайчин”, “Тэнүүн Огоо” багууд тоглосон юм. Эрэгтэйүүдийн төрөлд өнгөрсөн жилийн аварга “Буянт-Ухаа”, “Харх” багийг 3:1 харьцаатай буулган авснаар аваргын төлөөх цуврал тоглолтын нийлбэрээр 3-1 харьцаатай тэргүүлж, аварга цолоо хамгаалсан. Харин тэмцээний хүрэл медалийг “Сүлд” баг хүртэв. Эмэгтэйчүүдийн төрөлд аваргын цомын төлөөх тоглолтод “Энагура” болон өнгөрсөн жилийн аварга “ДЦС-4” багийн дөрөв дэх тоглолт 3:1 харьцаатай “Энагура”-гийн ялалтаар өндөрлөж, волейболын үндэсний лигт хоёр дахь түрүүгээ авсан. Харин хүрэл медалийн төлөө өрсөлдсөн “Тэнүүн Огоо” болон “Уурхайчин” багийн цувралы харьцаа 3-1 болсноор “Уурхайчин” баг медалийн тавцанд гарсан юм.www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)