“Итар-Тасс” агентлаг 110 жилийн ойгоо тэмдэглэв
- 2014-09-03
- Дэлхий
- 0
ОХУ-ын мэдээллийн тэргүүлэх агентлаг болох “Итар-Тасс” 110 жилийн ойгоо өчигдөр тэмдэглэлээ. “Санкт-Петербургийн цахилгаан мэдээний алба” нэртэй 1904 оны есдүгээр сарын1-нд үүдээ нээсэн энэхүү байгууллага одоо 70 гаруй оронд салбартай дэлхийн мэдээллийн томоохон агентлаг болжээ.
Энэхүү албыг 1942 оноос эхлэн “Итар-Тасс” агентлаг (ТАСС-Зөвлөлт Холбоот улсын цахилгаан мэдээ) гэж нэрлэсэн байна.
Дэлхийн зургаан орны хэлээр мэдээллээ түгээдэг уг агентлагаас өдөр тутам 300 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл иш татдаг гэсэн судалгаа байдаг. “Итар-Тасс” агентлагийн архивт нэгэн зууны түүхийг хадгалсан сая гаруй үнэт гэрэл зургийг хадгалдаг гэнэ.
Иймд тус агенлагийн сан хөмрөгийг дэлхийн түүхийг хадгалсан архив хэмээн нэрлэдэг байна.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (0)