Хойд Солонгос ойрын зайн баллистик пуужин туршив

Хойд Солонгосын арми ойрын зайн баллистик пуужингаа Японы тэнгист туршсан байна. Энэхүү туршилтын талаар БНСУ-ын “Ренхап” агентлаг өчигдөр мэдээллээ. Орон нутгийн цагаар 10 цаг 30 минутад Өмнөд Солонгосын цэргийн ангийн дээгүүр өнгөрсөн пуужингийн төрлийг нарийн тодорхойлоогүй байна. Уг пуужин 220 километр замыг туулж тэнгисийн усанд унажээ. “Ренхап” агентлаг “Япон тэнгисийн хаалттай бүсэд цэргийн туршилт хийхээ Пхенъян урьдчилан мэдээлэлгүй пуужин хөөргөлөө” хэмээн Хойд Солонгосын Засгийн газрыг буруутгасан байна. Они гарснаас хойш Хойд Солонгосын арми ойрын зайн баллистик пуужингийн 18 удаагийн туршилт хийжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)