“Оскар”-ын сонин хачин
- 2011-12-05
- Дэлхий
- 0
Их удирдагч В.И.Ленин нэгэнтээ “Бүх урлагийн дотроос хамгийн чухал
нь кино юм” хэмээсэн нь бий. Харин дэлхийн тэрбумтан Доналд Трамп
“Чөлөөт цагаа хамгийн зөв боловсон өнгөрөөх зүйл бол кино үзэх.
Их удирдагч В.И.Ленин нэгэнтээ “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино юм” хэмээсэн нь бий. Харин дэлхийн тэрбумтан Доналд Трамп “Чөлөөт цагаа хамгийн зөв боловсон өнгөрөөх зүйл бол кино үзэх. Киноноос хүн өөрийн бодож олоогүй санаа, тэр ч байтугай бизнесийн төлөвлөгөө ч олж харж болдог юм” хэмээжээ. Дэлхийн хамгийн анхны худалдааны зориулалттай кино 1895 оны арванхоёрдугаар сарын 28-нд гарч байжээ. Энэ нь нийт 20 минут үргэлжлэх бөгөөд 10 тусдаа үйл явдлыг харуулсан байна.
Харин бүрэн хэмжээний анхны уран сайхны кино 1903 онд “The Great Train Robbery” нэртэй гарч байв.
Энэ цагаас эхлэн Америкийн алдарт Холливуд үүсэн бий болж дэлхий нийтэд кино урлагийн гайхамшгийг толилуулсаар иржээ.
Өдгөө Америкийн кино урлагийн шагнал гардуулах дээд ёслол “Оскар” 82 дахь удаагаа зохиогдох гэж буй.
Тус наадмын анхны ёслол 1929 онд 250 зочинтойгоор зохион байгуулагдаж байсан баримт түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Түүнээс хойш 82 дахь жилтэйгээ золгож буй “Оскар” кино урлаг хөгжих тусам номинациа нэмсээр ирсэн байна.
Дэлхийн хамгийн том кино наадмын талаархи сонирхолтой баримтуудыг уншигч танд товчлон хүргэе.
1935 онд болсон “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос хамгийн олон номинацид нэр дэвшиж, хамгийн олон шагналыг /таван гол шагнал/ “It Happened One Night” /1934 он/ хүртэж байв. Уг бүтээл шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг зохиол шагналыг авч байжээ.
1936 онд “Оскар”-т шилдэг туслах дүрийн шагналыг анх удаа олгож эхэлжээ.
1940 оны ёслолын үеэр “Gone with the wind” /1939 он/ кино нийт найман номинацид нэр дэвшин өрсөлджээ. Киноны туслах дүрд тоглосон жүжигчин бүсгүй Хэти Мак Даниел шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн нь анхны өнгөт арьстан жүжигчин “Оскар”-ын шагнал авсан тохиолдол байв. Харин Азийн төлөөллөөс 1958 онд Японы жүжигчин Миёоши Үмэски “Sayonara” /1957 он/ киногоороо шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртэж байжээ. Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг өнгөт арьстан жүжигчдэдээс Дэнзил Вашингтон хүртэж байсан юм.
1942 онд дэлхийн II дайны хүнд жилүүдэд “Оскар” наадмын алтадсан цомыг санхүүгийн хүндрэлээс үүдэж хөнгөн цагаан төмрөөр хийж байв.
1945 онд жүчигчин Бари Физгэралд анх удаа нэг жүжигчин хоёр дүрд нэр дэвшиж болдгийг харуулжээ. Тэрбээр шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй туслах дүрд нэр дэвшсэн юм. Үүний дараахан номинацид дүрмийн өөрчлөлт оруулж нэг жүжигчин хоёр номинацид нэр дэвших боломжгүй болсон.
1948 онд кино урлаг дэлхий дахинд хурдацтай хөгжиж олон оронд Холливудад үнэлэгдэхүйц хэмжээний кино хийж эхлэв. Үүнээс үүдэн тухайн онд хамгийн анхны гадаад хэл дээрх кино номинацийг нэмжээ. Харин тус шагналын анхны эзнээр Италийн “Shoe Shine” кино тодорчээ.
1949 онд “Оскарт” нэг номинаци нэмэгдсэн нь хувцасны дизайнер номинаци байв. Тус номинаци нь хар цагаан, өнгөт гэсэн хоёр шагналтай байжээ. Анхны шагналыг “Joan of Arc” /1948 он/ киноны дизайнер Дороти Жэкинс, Барбара Каринска нар өнгөт төрлөөр авсан бол “Hamlet” /1948 он/ киноны хувцасны дизайнер Рожер Фюрс хар цагаан төрөлд шалгарчээ. 1968 оноос Холливудын кинонууд бүгд өнгөт хальсаар хийгдэх болсноос хар цагаан киноны дизайнерын шагнал хасагдсан ажээ.
1953 онд “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаа анх удаа АНУ-д телевизээр шууд цацагдав. Харин энэ удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг 153 орны 204 телевиз өөрийн хэл дээр шууд дамжуулан хүргэнэ.
1960 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслол анх удаа 12
номинацитай зохион байгуулагджээ. Харин тухайн 12 номинацийн 11-ийг нь 1959 онд бүтээсэн “Ben hur” кино хүртсэн нь түүхэн дээд амжилтыг тогтоов.
1973 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээн дээр анх удаа шагналаа авахаас татгалзсан жүжигчин гарч байжээ. Энэ нь шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорсон Марлон Брандо Америкийн индиан иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс /түүний ээж индиан/ шагналаас татгалзсан байна. Хамгийн сонирхолтой нь ёслолын арга хэмжээн дээр алдарт жүжигчний өмнөөс индиан бүсгүй тайзан дээр идианчуудын эрх ашгийг хамгаалахыг уриалж байжээ.
1998 оны “Оскар” үндсэндээ Италичуудынх болсон гэж хэлэхэд буруудах зүйлгүй. Учир нь Италийн нэрт жүжигчин, найруулагч Роберто Бэнигниги өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон “Life is Beautiful” /1997/ киногоороо шилдэг эрэгтэй дүрийн шагнал, шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг хүртсэн юм. Ингэснээр Роберт Бэнигни нэг үдшийн дотор хоёр шагналын эзэн болж чадсан. Түүний эл гавьяаг Итали даяар өндрөөр үнэлж эх орондоо “Оскар”-ын хоёр шагналтай очиход баатрын ёсоор угтаж авсан тухай одоо ч яригддаг.

1934 он. Шилдэг эрэгтэй жүжигчин

Анхны “Оскар”-ын шагналт өнгөт
арьстан жүжигчин

“Shoe
shine“1948 он.

Индиан
бүсгүй эрх ашгаa хамгаалахын тулд “Оскар”-ын тайзан
дээр гарав.

“Оскар”-ын 11 номинацийн эзэн
“Вen hur” кино

Италийн нэрт жүжигчин Роберт Бэнигни
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)