Ай Вэйвэйн зургийг британичууд 3D-ээр хуулбарлав

Хятадын зураач Ай Вэйвэйн сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд зурсан 50 зургийг Британийн уран зургийн Бленхейм танхимын зураачид 3D хэлбэрээр хуулбарлан зуржээ. Улмаар британичууд “тэрс үзэлтэн” гэгддэг Хятадын зураачийн “Эрх чөлөөний цэцэг”, “Домгийн могой”, “Дугуйчин” зэрэг алдарт арт зургуудтай танилцах боломж бүрдсэн байна. Орчин үеийн лазерын аргаар хуулбарлан зурсан үзэсгэлэнгийн нээлт ирэх сарын 1-нд болох ажээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Ай Вэйвэй оролцох боломжгүй гэнэ. Харин үзэсгэлэнгийн танхимд болж буй үйл явдлыг тусгай дэлгэцээр харж, үзэгчидтэй онлайнаар холбогдох аж. Улсынхаа төрийн бодлогыг шүүмжилсэн үзлээ уран бүтээлдээ нэг бус удаа тусгасан дэлхийн арт зургийн их мастерыг Хятадын Засгийн газар одоо ч хавчин гадуурхдаг билээ.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (92.94.119.58)

    2014-09-04

    auguu hun dee

  • ЗОЧИН (103.26.193.35)

    2014-09-04

    ТЭНГИС КИНО ТЕАТРЫН ХОЙНО БАЙРЛАЛТАЙ 1 ӨРӨӨ БАЙР ХӨЛСЛҮҮЛНЭ. 8858-3333