“Эбола” вирусийг бүрэн эмчилдэг болно
- 2014-09-04
- Дэлхий
- 0
“Эбола” вирусийг эмчлэх эмийг АНУ-ын эрдэмтэд бүтээж байна. Тэд эмийн туршилтыг сармагчин дээр шалгасан бөгөөд өвчнийг хожуу үе шатанд ч зуун хувь үр дүнтэй эмчилдэг болохыг баталгаажуулжээ. Судалгааны тайланг “Nature” сэтгүүлд хэвлэсэн ба “Шинжлэх ухаанд чухал алхам боллоо” гэж эмийн үр дүнг онцолжээ. Эрдэмтэд “Нууц ийлдсийг “Zmapp” хэмээн нэрлэсэн ба одоогоор боловсруулалтын шатандаа явж байна” хэмээжээ. ДЭМБ-ын мэдээлснээр, Баруун Африкт тархсан үхлийн аюултай вирусийн халдварыг 20 гаруй мянган хүн авсан байж болзошгүй. Эм хязгаарлагдмал учраас халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх боломжгүй гэнэ.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)