“Исламын бүлэглэл” угсаатны цэвэрлэгээ хийсэн гэв

“Исламын бүлэглэл” гэх нэрийн дор нэгдсэн хэт даврагчид Иракийн хойд нутагт шат дараалсан угсаатны цэвэрлэгээ хийлээ гэж хүний эрхийн “Эмнести интернэшнл” байгууллагаас мэдээллээ. Хүний эрхийн мэргэжилтнүүд Иракийн угсаатны болон шашны цөөнхийн эсрэг үйлдсэн аллага, хүн хулгайлах зэрэг дайны гэмт хэргийн арвин нотолгоог үндэслэн “Исламын бүлэглэл”-ийн босогчдыг буруутгалаа. Тухайлбал, өнгөрсөн сард харь шашинтан хэмээн Синжар мужийн оршин суугч гэм зэмгүй хэдэн зуун Ирак иргэдийг хөнөөсөн байна. Энэ мэт “Исламын бүлэглэл”-ийн босогчдын аюулаас дайжин мянга мянган иргэд орон гэрээ орхин дүрвэхэд хүрчээ. Мөн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл тус зэвсэгт бүлэглэл Ирак хүний эрхийг зөрчсөн талаар мэдээлж байсан юм.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ТТТТТТ (103.26.193.7)

    2014-09-04

    Ийм болгохыг АНУ л хийсэн шүү дээ. АНУ дэлхийн харгис цагдаа.Гэхдээ буруу ажиллад ард түмниЙГ ИНГЭЖ ЗОВООДОГ.