Чимээгүй тахлын эсрэг

Хорт хавдар нь XXI зууны чимээгүй тахлуудын нэг болж хувирсан.
Хорт хавдар нь XXI зууны чимээгүй тахлуудын нэг болж хувирсан. Хүн төрөлхтөн үүссэн цагаас хөгжлийн хурд нэмэгдэж химийн хорт бодис, зохисгүй хүнсний хэрэглээ зэргээс шалтгаалан янз бүрийн хорт хавдрын өвчин үүсчээ. Анх хорт хавдрыг оношилж тогтооход эмчлэх боломжтой хэмээн үзэж байсан. Тэр ч байтугай энгийн ханиадтай адилтгаж антибиотик хүртэл гаргаж. Гэвч өнөөдрийг хүртэл хорт хавдрыг бүрэн төгс эдгээж чадах мэс ажилбар, эм эмчилгээг олж чадаагүй л байгаа. Үүнээс үүдэн жил тутам долоон сая хүн хорт хавдарын улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Саяхан АНУ-ын эрдэмтэд генетикээр сайжруулсан вирусыг хорт хавдарын эсрэг ашиглаж болохыг тогтоожээ. Хэрэв уг судалгаа батлагдвал жил бүр долоон сая хүн эрүүлжих боломжтой аж.


www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)