Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо
- 2014-09-04
- Дэлхий
- 0
Японы Засгийн газар Ерөнхий сайд Шинзо Абэгийн хүсэлтээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсноо өчигдөр мэдээллээ. Ерөнхий сайд Шинзо Абэ танхимынхаа арван нэгэн сайдыг огцруулж шинэ Засгийн газар байгуулах болсноор олон таамаглал урган гарлаа. Засгийн газрын шинэ бүтцэд таван эмэгтэй сайд багтах төлөвтэй байна.
Энэ нь Японы улс төр, эдийн засгийн амьдралд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилготой Шинзо Абэгийн хувийн санаачилга ажээ. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд тус улсын Ерөнхий сайд асан Кэйзо Обутийн охин Юко Обути багтаж магадгүй гэнэ.
Д.Мөнхболд

Сэтгэгдэл (0)