Монгол Улсад согтуурлын түвшин тогтоогч хэмжих хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэж, тэдгээрийг шалгаж баталгаажуулдаг боллоо

Монгол Улсад согтуурлын хэмжээг тодорхойлох хэмжих хэрэгслийн нэгж дамжуулалтын тогтолцоог бүрдүүлэх, баталгаатай амьсгалын анализерийн эталон бий болгохоор Стандартчилал, хэмжил зүйн газраас чиг үүргийн дагуу зорилготавьж ажилласан юм. Энэ ажлын үр дүнд эхний ээлжиндсогтуурлын түвшин тогтоох хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулах зориулалт бүхийХБНГУ-ын Draeger Safety Diagnostics компанийнALCOTEST CU34 and MARK IIA эталон төхөөрөмжийг2013 оныэцсээр захиалан авсан бөгөөд уг эталон төхөөрөмж нь тодорхой концентрацитайэталон уусмал, бусад дагалдах төрөөрөмжөөс бүрдэж байна. Согтуурлын түвшин тогтоох хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулах зориулалт бүхийALCOTEST CU34 and MARK IIA эталоныгажиллагаанд оруулж ажилласнаар улсын хэмжээнд эрх зүйн хүрээнд ашиглаж байгаа, загварыг баталж, улсын бүртгэлд бүртгэсэн, согтуурлын түвшин тогтоох хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулах нөхцлийг бүрдүүлээд байна.

            Монгол Улсын хууль хяналт, хүчний байгууллагууд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, түүнд холбогдсон, жолоо барьсан, зам тээврийн осол гаргасан этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтуудад үндэслэн захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэж байна. Статистик мэдээгээр  согтууруулах ундааны зүйл хэрэглэлэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь жил бүр өсөн нэмэгдэж байна. Сүүлийн 5 жилийн дунджаар жилд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл  жолоодсон 26159 зөрчил илрүүлж байсан бол 2012-2013 онд63000 гаруй зөрчил илрүүлж байсан тоо баримт байдаг.

            Замын цагдаагийн газарнь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхэд байнга хяналт тавин ажиллаж, согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчлийг илрүүлэн согтуурлын хэмжээг тогтоосноор улс, нийгэм, иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, эд хөрөнгөд учирч болох хор хохирлоос урьдчилан сэргийлж, таслан зогсоох үүргийг гүйцэтгэдэг бөгөөд энэ ажиллагаанд нь согтуурлын түвшин тогтоогчхэмжих хэрэгсэл зайлшгүй шаардлагатай байдаг.

            Өнөөдрийн байдлаар  цагдаагийн байгууллагад ХБНГУ, БНСУ, БНХАУ, ОХУ-д үйлдвэрлэсэн согтууруулах ундаа, мансууруулах эм хэрэглэсэн эсэхийн түвшинг тогтоогч хэмжих хэрэгслийг ашиглаж байгаа боловч тэдгээрийн зарим нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тодорхойлох зориулалт бүхий тандалтын, нөгөө хэсэг нь  нь эрх зүйн дүгнэлт гаргахад ашигладаг хэмжих хэрэгслүүд байдаг бөгөөд эталон тоног төхөөрөмжгүйн улмаас шалгалт тохируулга, баталгаажуулалтад хамрагдаагүй байсан юм. Манай байгууллагын зүгээс шаталсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр  шинээр согтуурлын түвшин тогтоох хэмжих хэрэгслийг анх удаа  шалгаж баталгаажуулж эхлэх гэж байна.

      Стандартчилал, хэмжил зүйн газраас шалгалт баталгаажуулалтын арга хэмжээг зохион байгуулахын өмнө Замын цагдаагийн байгууллагаас2014 оны эхээр  ирүүлсэн хүсэлтийн дагуу ХБНГУ–ын “Drager” компанид үйлдвэрлэсэн,үйлчлүүлэгч иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох ALCOTEST 9510 загварын суурин,  ALCOTEST 7510 загварын зөөврийн хэмжих хэрэгслийг  загварын туршилтад хамруулж дараах дүгнэлтийг гаргаж ажилласан.

ALCOTEST 9510 загварын согтуурлын түвшин тогтоогчхэмжих хэрэгсэл нь OIML R 126 (Edition 1998) зөвлөмжийн баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж  Хууль эрхийн хэмжил зүйн олон улсын байгууллага/OIML/-ын гишүүн Франц Улсын “LNE” байгууллагаас олгосон /OIML/-ын загварын баталгааны гэрчилгээ /№ R 126 1998-FR2-12601 “Certificat OIML de conformite”/-г,
ALCOTEST 7510 загварын түвшин тогтоогчхэмжих хэрэгсэл нь OIML R 126 (Edition 1998), D31 (General Reguirements for software controlled measuring instruments. Edition 2008) зөвлөмжийнбаримт бичгийн шаардлагыг  хангасантухай ХБНГУ–ын Физик техникийн байгууллагаас олгосон /OIML/-ын загварын баталгааны гэрчилгээ /№ R 126 1998-DE1-11.01 “OIML Certificate of conformity/-г тус тус авсаныг нотолсон юм.

Энэ нотолгоог үндэслэн Хэмжлийн нэгдмэл байдлын тухай хуулийн 8 дугаар  зүйлийн 4 дэх заалтын дагуу Стандартччилал, хэмжил зүйн газраас дээрх хэмжих хэрэгслийн загварын баталгааны гэрчилгээг шууд хүлээн зөвшөөрч, улмаар Монгол Улсад хэрэглэх хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, ХБНГУ –ын “Drager” компанид үйлдвэрлэсэн ALCOTEST 9510, ALCOTEST 7510 загварын согтуурлынтүвшин тогтоогчхэмжих хэрэгслийнзагварын гэрчилгээгшинээр олгоод байгаа билээ. ИнгэснээрЗагварыг баталж, улсын бүртгэлд бүртгэсэн ALCOTEST 9510, ALCOTEST 7510 загварын согтуурлын түвшин тогтоогч хэмжих хэрэгслүүдийг шинээр авсан эталон төхөөрөмжийг ашиглан шалгаж  баталгаажуулах эрхзүйн үндэс бүрдсэн юм.

            Хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд ALCOTEST 9510, ALCOTEST 7510 загварын согтуурлын түвшин тогтоогч хэмжих хэрэгслүүдийн талаарх ойлголтыг товчхон өгье.

            ALCOTEST 9510 загварын  согтуурлын түвшин тогтоогч хэмжих хэрэгсэл: Хэт ягаан туяаны болон цахилгаанхимийн мэдрэгчид өөрөөр хэлбэл  хоёр өөр аналитик зарчимд үндэслэсэн бие даасан хэмжлийн 2 өөрсистемийн тусламжтай хүний амьсгалаар гарсан агаарт байгаа этилийн спиртийн концентрацийг богино хугацаанд, илүү өндөр нарийвчлалтай тодорхойлдог хэмжүүр юм.

            ALCOTEST7510 загварын  согтуурлын түвшин тогтоогч хэмжих хэрэгсэл: Хүний амьсгалаар гарсан агаарт байгаа этилийн спиртийн концентрацийгбогино хугацаанд,өндөр нарийвчлалтай тодорхойлдог цахилгаанхимийн мэдрэгчтэй хэмжүүр юм.Өөрөөр хэлбэл эдгээр хэмжих хэрэгслийн тусламжтайгаар маш богино хугацаанд хүний цусанд агуулагдаж байгаа этилийн спиртийн хэмжээг  тодорхойлно гэсэн үг юм.

 

 

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛЗҮЙН ГАЗАР

           

           

           

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)