Л.Валенса: Украинд цэргийн тусламж үзүүлбэл цөмийн дайн дэгдэнэ
- 2014-09-05
- Дэлхий
- 0
Европын орнууд Украинд цэргийн тусламж үзүүлсэн тохиолдолд Орос болон НАТО-ийн орнуудын хооронд цөмийн дайн дэгдэх аюултай гэж Польшийн Ерөнхийлөгч агсан Лех Валенса үзжээ.
“Орос цөмийн зэвсэгтэй гэдгийг Европын холбоо сайн мэднэ. НАТО ч гэсэн цөмийн зэвсэгтэй” хэмээн тэрбээр мягмар гаригт Польшийн өмнөд хэсэгт болсон эдийн засгийн чуулганы үеэр мэдэгдсэн байна.
Нобелийн энх тайвны шагналт Лех Валенса Европын холбоо Украинд цэргийн тусламж үзүүлэхээс цааргалж байгааг ойлгож байгааагаа илэрхийлсэн аж. Тэрбээр Европын орнууд зөрчилдөөн улам гаарч, газар авахаас сэрэмжилж байгааг тайлбарласан байна.
Д.Мөнхболд

Сэтгэгдэл (7)
зочин (103.10.23.122)
Оросууд дайныг хүсээгүй Орос үндэстэн ард түмэн түрэмгий дайн өдөөж байсан нь түүхэнд ховор байх
Зочин (182.160.5.51)
Түүхээ мэдэхгүй бол битгий мэдэмхийрээч. Манай тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд оросын ард түмэн хүлээн зөвшөөрч байсан. Тухайлбал Батүүл хөшөөг нь буулгаад хаясан В. И. Ленин. Дараа нь бас л И. В. Сталины дэмжлэгээр америкаар хүлээн зөвшөөрүүлж байсан юм. Оросын ард түмний тусыг хэлэхгүй ч битгий муулаач. Өөрийн чинь заяа гомдоно. Одоо ч гэсэн оросуудаас гуйсан хэвээрээ л байгаа биз дээ.
Зочин (182.160.5.51)
Оросын ард түмнийг муулсан хүн аав ээжийгээ муулснаас нэг их ялгарахгүй дээ. Тэмбүүнд баригдаж мөхлийн ирмэгт ирчихсэн байсан цөөхөн монголчуудыг тэмбүүнээс нь салгаж эсгий хотоос өдий зэрэгт хүргэсэн ач тусийг бид үеийн үед санаж баярлаж явах ёстой. Алдаа оноо байсан л байх. Гавьяа нь даанч их юм даа. Оросын ард түмний. Бурхан тэднийг ивээх болтугай.
tuuh (92.225.2.46)
door bitssen erhemd ta tuuhiig ingej guivuulj tuilshirts uuriin uzel bodloo Hund tulgaj bolohgui...oros uls gai tarisan ni unen huvaasan ni unen gehdee bas tus bolj hugjuulsen ni unen esgii gerees ortsin ueiin oron suutsand oruulj evrop soeld hen tegeed surgaj suulgasan bolj taarah vee
(202.126.89.199)
"тунгалаг Тамир" киноны 1 дүгээр анги дээр алиа Петр юу гэж хэлдэг билээ?Тэр Оросын баатар цагаан хаан чинь цагаа болбол хэнийг ч худалдахаас сйихгүй гэж хэлдэг байх аа.Орос ч манийгаа нэг их хөгжүүлэхгүй байх аа.Өнгөрсөн 20 дугаар зуунд манай цэрэг 2 удаа 1911-14 онуудад 1945 оны 8 дугаар сард тус тус Өвөр Монголыг чөлөөлсөн атлаа хайрт ах Оросын дарамтын дор буцааж Хятадад алдсан нь худлаа гэж үү?Бас 1921 онд Хятадын гамингаас манайхыг чөлөөлөх гэж бус өөрийн оргодол цагаантныг устгах гэж л манайд цэргээ оруулсан.Хаа очиж муу нэртэй цагаантнууд манайд ороогүй бол Орос улаантнаа манайх руу оруулахгүй байсан.1924 оны 5 дугаар сарын 31-нд Бээжинд ЗХУ-/Орос/-ын гадаад хэргийн ардын комиссарын орлогч буюу дэд сайд нь болох Лев Карахан Хятадтай байгуулсан гэрээндээ "Монгол бол Хятадын нэг бүрэлдэхүүн хэсэг" гэж хүлээн зөвшөөрсөн түүхэн баримтыг юу гэж ойлгох вэ?Тэгээд 1922 онд манайд ЗХУ-ын буюу Оросын ЭСЯ нээгдээгүй.Харин Оросын бүрэн эрхт төлөөлөгчийн газар л нээгдсэн.1945 оны 10 дугаар сарын 25-нд явагдсан монголын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалтын дараа л албан ёсоор манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч тэрхүү БЭТГ-аа ЭСЯ болгосон.
зочин (103.26.193.5)
ВАЛЕНСА УХААНТАЙ ХҮН БОЛОХООР ҮНЭНИЙГ САНУУЛЖЭЭ. АНУ, ЕХ ЭНЭ ҮНЭНИЙГ ХАЙХРАХГҮЙ БАЙХ ЁСГҮЙ.
zochin (103.23.51.12)
tsomiin dain hiiwel delhii sonono.