Стандартчиллын тогтолцоог дэлхийн жишигт нийцүүлэх хуулийн төсөл

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт Европын Холбооны стандартыг нэвтрүүлэх тэргүүлэх салбарыг тогтоож өгсөн байдаг. .Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхээр Европын холбооны санхүүжилтаар “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжиж, эрх зүйн шинэчлэл хийгдэж байгаа бөгөөд энэ талаар танилцуулах уулзалт Стандартчилал, хэмжил зүйн газарт болов.

 

Тус танилцуулах уулзалтад УИХ-ын гишүүн А.Бакей, Д.Дэмбэрэл, Ж.Батсуурь, Ц.Цолмон, М.Зоригт,Д.Сарангэрэл нароролцож, санал бодлоо солилцлоо.


 

Энэ үеэр Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр Стандартчилал, хэмжил зүйн эрх зүйнорчинг эрс шинэчлэхтөслүүдийн талаартанилцуулав. Мөн төслийн багийн ахлагч ноёнХенк де Пау “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

 

Дээрх төслийн зорилгонь Монгол Улсын Засгийн газраас Европын стандарт, нормы гнутагшуулах, үүний үр дүнд бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд чөлөөтэй нэвтрүүлэх, тохирлын үнэлгээний салбарт бүтцийн шинэчлэл хийх талаар авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.

 

Танилцуулах үйл ажиллагаанд оролцогчид СХЗГ-ын Цаг давтамжийн хэмжлийн эталон лаборатори болонСтандартынмэдээлэл, лавлагааны төвийн үйл ажиллагаатай танилцжээ.

 

 

Стандартчилал, хэмжил зүйн газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)