Эболаг 30 минутад тодорхойлно

Японы Нагасакийн их сургуулийн эрдэмтэн Жиро Ясуда болон түүний багийнхан Эболагийн вирусийг 30 минутад тодорхойлдог шинэ аргачлал боловсруулжээ. Уг арга нь өмнөхөөс илүү хямд өртөгтэйгөөс гадна өмнөх арга нь вирусийг тодорхойлоход хэдэн цаг шаардагддаг байж.

Судлаач энэ аргыг ашиглахад ердийн аккумлятороор халаах боломжтой ба төхөөрөмжүүд хэдэн ам.долларт багтдаг тул буурай орнуудад ашиглахад их тохиромжтой аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээллээр нийт 3000 гаруй хүн энэ вирусээр өвчилснөөс 1552 нь амь насаа алдсан аж. Энэ өвчин өмнө дөрвөн оронд тархаад байсан бол хамгийн сүүлд Ардчилсан Конго улсад нэг дор нэлээд олон хүн өвчилж амиа алджээ. Одоогоор энэ өвчнийг эдгээх вакцин байхгүй тул удахгүй халдвар авсан хүний тоо 20 мянга давж болзошгүй гэж ДЭМБ таамаглаж байгаа юм.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)