Эбола өвчнөөр нас барагсдын тоо нэмэгдлээ

Эбола вирусийн халдвараар нас барсан хүний тоо сүүлийн хэдхэн хоногийн дотор 400-аар нэмэгдэж, 1900 давсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ мэдээлжээ.

Баруун Африкийн орнуудад өвчин хурдацтайгаар тарж, одоогийн байдлаар зургаан оронд энэ өвчин дэгдээд байна. ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чаны мэдээлснээр өнгөрсөн хэд хоногийн дотор Эбола цусархаг халууралт өвчний халдвар авсан хүний тоо 3500-д хүрсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)