Нью-Йорк хотын экс дарга “Bloomberg”- ийг удирдана
- 2014-09-06
- Дэлхий
- 0
Нью-Йорк хотын дарга асан Майкл Блумберг 2014 оны эцсээс эхлэн зах зээлийн талаарх мэдээлэл, бизнесийн дэлхийн тэргүүлэх компаниудын нэг юм болох “Bloomberg”- ийг удирдахаар болжээ. “Bloomberg”-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Дэн Докторофф солих шийдвэрийг ажилтнууд нь гаргасан бололтой. Одоогийн удирдлагууд нь Майкл Блумбергийг дэмжихээ илэрхийлжээ. Энэхүү компанийг Майкл Блумберг 1981 онд үүсгэн байгуулсан ба нийт хувьцааны 88 хувийг эзэмшдэг байна. Тэрбээр 2001 онд Нью- Йорк хотын даргаар сонгогдон 2005 оныг хүртэл ажиллажээ.
Х.ЭРДЭНЭ

Сэтгэгдэл (2)
b (173.73.172.65)
Bloomberg ooriinh ni baiguulsan company sh dee
(92.94.119.58)
iim uhaantai humuus hotiig udirddag baihdaa ulaanbaatariin darga gej utaandaa ugaarthihsan tarhitai huur