Практикал даатгал амиа алдсан ОБЕГ-ийн 4 ажилтанд 60 сая төгрөгний нөхөн төлбөр олголоо
- 2014-09-08
- Үнэн
- 0

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Багануур дүүргийн Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчдыг эцсийн замд нь үдэх ёслол өнгөрсөн 9-р сарын 5-нд болсон билээ. Авто ослын улмаас амиа алдсан ОБЕГ-ийн 4 ажилтан Практикал Даатгал компанид Гэнэтийн ослын даатгалаар даатгуулсан байсан бөгөөд хүн тус бүрт 15 сая төгрөг нийт 60 сая төгрөгийн нөхөн төлбөрийг Практикал Даатгал компани түргэн шуурхай шийдвэрлэн гаргаж өгч эрэлхэг хөвгүүдийн ар гэрт нь өчүүхэн ч гэсэн тус нэмэр болсон байна.Хэдийгээр гай зовлон хэлж ирдэггүй ч нэгэнт учирсан гай зовлонд ингээд алба нэгж нь даатгуулчихсан, даатгалын компани нь нөхөн төлбөрийн түргэн шуурхай шийдэж өгж байгаад нь www.taatai.net-н редакцийн зүгээс талархаж байна. Албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байгаад тэнгэрийн оронд очсон охид хөвгүүдээ Монгол улс мартахгүй.
Ум сайн амгалан болох болтугай

Сэтгэгдэл (0)