БНАСАУ-д саатуулагдсан АНУ-ын жуулчдыг энэ долоо хоногт шүүнэ

Ардчилсан Солонгост өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчлагдсан АНУ-ын иргэн Метью Миллерийн хэргийг энэ сарын 14-нд шүүх хурлаар эцэслэн шийдэх гэнэ. Энэ талаар өчигдөр Ардчилсан Солонгосын телевизээр мэдээлжээ. Мөн өдөр Миллерээс гадна Хойд Солонгост саатуулагдсан АНУ-ын жуулчин Эдвард Фоулын хэргийг хамт шүүх аж. Тэднийг Хойд Солонгосын нутаг дэвсгэр дээр төрийн эсрэг дайсагнасан үйлдэл үзүүлсэн хэргээр шүүх гэнэ. Одоогоор Метью Миллер, Эдвард Фоул нарт ямар ял тулгах нь тодорхойгүй байна. Тэд АНУ-ын Засгийн газраас тусламж хүссэн ба дээд шүүхэд давж заалдахаа мэдэгджээ. БНАСАУ-ын эрх баригчид хоёр жилийн өмнө Солонгосын гаралтай АНУ-ын иргэн Кеннет Бэйг саатуулсан юм. Тэрбээр тус улсад 2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд аялал жуулчлалын зорилгоор ирсэн аж. Кеннет Бэй Хойд Солонгост таван өдрийн визтэй ирсэн ч “Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэхийг завдсан” хэмээн сэжиглэн баривчилжээ. БНАСАУ-ын шүүхээс Кеннет Бэйд 15 жилийн турш хүнд хөдөлмөр эрхлэх ял оноосон аж.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)