Б.Обама цагаачлалын хуулийн шинэчлэлийг хойшлуулжээ

Ерөнхийлөгч Б.Обама АНУ-ын Конгрессийн сонгууль дуустал цагаачлалын тогтолцоонд өөрчлөлт хийхээ хойшлуулжээ. Б.Обама өнгөрсөн долдугаар сард энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тогтоолуудыг тун удахгүй батална гэдгээ амлаж байсан. Уг шинэчлэлийн хүрээнд нийт 11 сая цагаач иргэн АНУ-ын иргэншилтэй болох боломжтой юм. Цагаан ордны төлөөлөгч Ерөнхийлөгч уг асуудлыг улстөржүүлэхийг хүсээгүй гэдгийг тайлбарласан байна. Б.Обама энэ асуудлыг улстөржүүлэх нь шинэчлэлийг ирээдүйд бүрэн хэмжээнд хэрэгжүүлэхэд нь саад болно гэж үзсэн бололтой. Ерөнхийлөгчийн энэ шийдвэр Конгрессийн сонгуулийн өмнө Ардчилсан намын нэр дэвшигчдийн хувьд тун цагаа олсон хэрэг болж, эргэлзээг нь тайлжээ. АНУ-ын Сенатаас 2013 оны зургадугаар сард цагаачлалын тогтолцоонд өөрчлөлт оруулах тухай хуулийн тогтоол баталсан ч Төлөөлөгчдийн танхимаас уг хуулийг одоог хүртэл батлаагүй. Б.Обамагийн шийдвэрт испани хэлтэй Латин Америкийн орнуудаас гаралтай цагаачид нэлээд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)