Малайзын шинжээчид Украин улсыг зорив

“Boeing” онгоцны ослын шалтгааныг мөрдөн байцаах ажиллагаанд оролцох Малайзын шинжээчид Украин улс руу өнөөдөр ниснэ. Шинжээчдийн бүрэлдэхүүнд Малайзын 30 гаруй цагдаагийн ажилтан багтсан байна. Тэд зорчигч тээврийн онгоцны ослын шалтгааныг тогтоох гэнэ. Энэ талаар тус улсын цагдаагийн газрын дарга Халид Абу Бакар олон нийтэд мэдээлсэн юм. Халид Абу Бакарын хэлснээр 50 хүний бүрэлдэхүүнтэй хоёр дахь хэсэг удахгүй Киев хот руу нисэх гэнэ. Тэрбээр шинжээчид ослын шалтгааныг бүрэн тогтооно гэдэгт итгэлтэй байгаа аж. Мөн энэ өдрүүдэд Малайзын Батлан хамгаалахын сайд Хусейн Хишамуддин Украин улсад айлчлал хийхээр товложээ. Айлчлалын гол зорилгыг “Гамшгийн бүсэд Малайзын шинжээчдийг нэвтрүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангахад оршино. Украины Засгийн газар, цагдаа бидэнд шинжилгээ хийх боломжийг олгоно гэдэгт найдаж байна” хэмээн Малайзын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Мөн Хусейн Хишамуддин энэхүү сүйрлийн шалтгааныг мөрдөн шалгах асуудлыг хэлэлцэхээр Голланд, Орос улсад зочлох ажээ.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Asiana airlines (103.26.195.132)

    2014-09-08

    Buruu zurag tavihaa bolimoor yum . Solongosiin ongots nuguu San Franciscod osolddog Boeng 777 bn.