Сирийн босогчид Ливаны хил дээр гал нээв

Сирийн хэт даврагчид Ливанын хилээс 14 километрийн зайтай орших Эль-Каа хотод үймээн дэгдээжээ. Тэд Ливаны цэргүүд рүү гал нээсэн ба буудалцааны үеэр нэг хүн амь эрсэдсэн байна. Мөн можайхидүүд өнгөрсөн бямба гаригт нэгэн цэргийг цаазалсан билээ.

 

Уг цэргийг наймдугаар сард Сирийн Эрсаль хотоос барьцаалсан аж. Сирийн хэт даврагчид 30 орчим цэргийг барьцаанд авснаа албан ёсоор мэдээлсэн юм. Тэд эдгээр цэргийг Бейрутын ойролцоох “Румия” шоронд хоригдож буй 400 гаруй исламын босогчдоор солих санал тавьсан байна. Энэ талаар Ливаны Ерөнхий сайд Тамам Салям “Ливаны цэргүүдийг барьцаалсан шашны улайрагчидтай ямар ч хэлэлцээр хийхгүй” хэмээн мэдэгджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)