Украин 5 жилийн дараа ОХУ-аас хамааралгүй болно

 Украины Ерөнхий сайд Арсений Яценюк “Украин улс таван жилийн дараа ОХУ-аас байгалийн хийн салбарт хамааралгүй болно” гэсэн амлалтыг ард түмэндээ өгчээ. Тэрбээр өнгөрсөн ням гарагт Украины телевизийн “1+1” сувагт өгсөн ярилцлагадаа “Украин 16 тэрбум шоо метр байгалийн хийн нөөцтэй. Цаашид Польш, Унгар, Словак улсаар дамжуулан Европын холбооноос байгалийн хий худалдан авна. Ингэснээр ОХУ-аас худалдан авдаг зардлыг бууруулна” хэмээжээ. Украин улс жилд 10 тэрбум шоо метр байгалийн хийг Словак улсаар дамжуулан авах гэнэ. Мөн Украины Ерөнхий сайд “Ялахад хугацаа хэрэгтэй. Бидний ялалт бол ОХУ-аас байгалийн хий худалдан авахаа бүрэн болих. Манай улс Оросоос байгалийн хийн салбарт хамааралгүй болоход ганц, хоёр жил биш таван жил шаардлагатай. Энэ өвлийг өнтэй давахад таван тэрбум шоо метр байгалийн хий хэрэгтэй. Дулаахан өвөлжихгүй ч гэсэн хөлдөж үхэхгүй” хэмээн ярьжээ.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • opoliy (103.26.193.4)

    2014-09-10

    Gai bolson orosuudaas buren salj bj uls ornuud hugjdug yum bish uu?!

  • зочин (202.21.113.141)

    2014-09-10

    яг манай хэд шиг сайхан худлаа ***** юм аа. энэ дэлхийн улс орнуудад ямар адтлхан гарууд албан тушаалтай болсон юм бэ дээ. аргагүй эрин зууны дарга нар юм даа

  • IVAN (183.81.169.22)

    2014-09-09

    TA NAR AVAHGUI BOL TER L BIZDEE, BID NARAAS AVAH HUMUUS ZUNDUU BAINA, UKRAINAA CHI HIREE MEDEEREI, AM BARDAM HUN ALDAH NI IH SHUU,,,

  • zochin (103.26.193.2)

    2014-09-09

    MONGOLYN ARDCHILAGCHID SHIG L TUUJ BAIKH SHIV DEE ARGAA BARAAD IREHEEREE NOGOO MUU OROSTOIGOO L NOOLOLDONO DOO

  • (182.160.41.92)

    2014-09-09

    Archaagaa aldaj baih shiv dee. Ukrainiig Evrop mun olon jil tejeeh baih daa.

  • (202.126.89.199)

    2014-09-09

    Украйны баатарлаг ард түмэн чадна.Харж л байгаарай.20-иод жил улс орныг нь дампууруулсан авлигачдаасаа салсан тэд дорхноо сэхнэ.Тэднийд бүх юм бий.48 сая ажилсаг ард түмэн, аж үйлдвэр, автомашины болон зэвсгийн аж үүйлдвэр, усан болон атомын цахилгаан станц, талх тариа, далай тэнгисийн боомтууд% амралт наран шарлагын газар, дэлхийд 30 дугаар байранд ордог арми гээд юм бүхэн бий.

  • (112.72.11.109)

    2014-09-09

    yana daa iim teneg eronhii said baival,barag ulsiinhaa nuutsiig yariad bgaa jum bish uu,deer ni ene teneg chin europa yamar jumnii hii bh ve dee,jun polish hugaria ve,ukraind bsan ch ted ogohgui,zaashaa ogohoo bodno.