Дөрвөн хөл, дөрвөн гартай хүүгийн илүү хөл, гарыг амжилттай авлаа

Угандаа улсын нийслэл Кампала хотын Мулаго эмнэлгийн эмч мэргэжилтнүүд дөрвөн хөл, дөрвөн гартай хүүгий илүү гар хөлийг амжилттай авсан байна.

Гурван сартай Пол Мукиса улсынхаа зүүн нутгийн Набигинго хэмээх алслагдмал жижиг хотод төржээ. Илүү гар, хөлтэй учир түүнийг нутгийн иргэд буг чөтгөр хэмээн ад үзсэн тохиолдол гарсан тухай эцэг, эх нь ярьжээ.

Гэвч хүү одоо бусдын адил хоёр хөл, хоёр гартай болсон. Түүнд мэс засал хийх ажиллагааг удирдсан доктор Жонн Секабира “Хүү их азтай байна. Түүний илүү хөл, гарнууд үетэй байсан тул мэс засал хийхэд хүндрэл учруулаагүй. Тэр одоо нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх юм” гэжээ.

Эмч мэргэжилтнүүд өнгөрсөн сарын 18-нд Мукисад мэс засал хийсэн. 18 цаг үргэлжилсэн мэс засал амжилттай болсонд хүүгийн эцэг эх хязгааргүй баярлаж байгаагаа илэрхийлсэн байна. Уганда улсын эмч мэргэжилтнүүд анх удаа ийм олон хөл, гартай хүүгийн илүү эрхтэнийг нь авч байгаа тохиолдол нь энэ аж.

 

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (110.183.197.90)

    2014-09-11

    huud eruul enh urt udaan amidrahiig huseye