Никарагуагийн нийслэлд солир унав

Никарагуа улсын нийслэл Сантьяго хотын нисэх буудлын ойролцоо өнгөрсөн бямба гаригийн шөнө нэлээд том солир унажээ. Солир унасан газарт12 метр өргөн, таван метр гүн нүх үүссэн байна. Солир газарт унах агшинд газар нэлээд хүчтэй доргисноос хүмүүс газар хөдөллөө гэж бодсон байна.

 

Үүнээс гадна өнгөрсөн ням гаригт дэлхийтэй ойрхон20 метр хэмжээтэй том солир өнгөрчээ. Уг тэнгэрийн биет дэлхийн тойрог замд байгаа цаг уурын болон харилцаа холбооны зарим хиймэл дагуулаас ердөө4000 км зайд өнгөрсөн нь ойроос судлах боломж бүрдсэн аж.

 

Солир дэлхийн гадаргаас40 мянга орчим км зайтай өнгөрсөн тул дэлхийд ямар нэг аюул заналхийлээгүй. Энэ солирыг одон орон судлаачид өнгөрсөн сарын31-ний өдөр анх илрүүлсэн байна. Солир өөрийн тойрог замын дагуу аялж, тодорхой хугацааны дараа дэлхийтэй дахин ойртох нь тодорхой боловч хэзээ гэдгийг судлаачид тогтоож чадаагүй байгаа аж.

 

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)