“Исламын улс” бүлэглэлтэй тэмцэхэд эвсэл байгуулна
- 2014-09-10
- Дэлхий
- 0
Арабын орнуудын лигийн /АОЛ/ гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн ням гаригт Каир хотноо хуралдаж, “Ирак Левантын исламын улс” хэмээх алан хядах байгууллагатай тэмцэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тохиролц жээ. Тэдгээр орон Ирак, Сирийн нутгийн нэ лээд хэсэгт хяналтаа тогтоосон тус байгууллагын эсрэг олон улс, бүс нутгийн хүрээнд өрнүүлж буй тэмцэлд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс өнгөрсөн сард “Ирак Левантын исламын улс” зэрэг алан хядах байгууллагыг нэн даруй зэвсгээ хураалгаж, татан буугдах ёстой гэсэн тогтоол гаргасан аж. АНУ дээрх алан хядах байгууллагын зэвсэгт дайчдын байршлыг агаараас бөмбөгдөж эхэлсэн ба Б.Обама тэдний эсрэг тэмцлээ цаашид ч гэсэн үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Тэрбээр энэхүү тэмцлээ ямар арга замаар хийхээ есдүгээр сарын 11-ний өмнөх өдөр буюу өнөөдөр зарлах аж. Б.Обама “Исламын улс хэмээх” энэ байгууллага одоогоор АНУ-ын хувьд аюул учруулж чадахгүй хэмээн тагнуулын байгууллагаас нь дүгнэснийг хэлжээ. Гэхдээ тэрбээр алан хядагчид шинээр дайчид элсүүлж байгаагаас зарим нь Европын орнуудыг иргэн байгаагаас тэд АНУ-д чөлөөтэй зорчиж, аюул учруулж боломжтой болсныг онцолсон байна. Б.Обама “Энэ удаад Ирак руу АНУ-ын олон зуун мянган цэрэг илгээх тухай яриагүй. Бид олон улсын эвслийн нэг хэсэг болж, Иракийн арми, курдын цэргүүдийг дэмжих зорилгоор агаараас цохилт өгөх болно. Бид тэдэнд төлөвлөгөө боловсруулж, “Исламын улс” бүлгэмийн эзлээд буй газар нутгаа эргүүлэн авахад нь тусална. Саудын Араб, Иордан, Арабын Эмиратууд, Турк төдийгүй суннитийн шашинтай улс орнууд бидэнд нэгдэх ёстой. Тэд энэ бүс нутагт оршдог. “Исламын улс” бүлгэм тэдэнд илүү их аюул учруулна“ гэжээ. “Ирак Левантын исламын улс” хэмээх нэрээ өмнө нь “Исламын улс” болгон өөрчилсөн энэ алан хядах байгууллагынхан саяхан АНУ-ын хоёр сэтгүүлчийг дараалан цаазалж, цаазын ажиллагааг авсан бичлэгээ интернэтэд байршуулсан юм. Харин өчигдөр тэд Европын орнуудаас ирсэн исламын шашинтай залуусыг энэ дайнд оролцохоос татгалзахыг ятгахаар ирсэн Бельгийн иргэн исламын шашны ламыг цаазалсан байна
Д.Мөнхболд

Сэтгэгдэл (0)