Гамбид ижил хүйстнүүдийг бүх насаар нь хорино
- 2014-09-10
- Дэлхий
- 0
Гамби улсын парламентын гишүүд даваа гаригт ижил хүйстнүүдийг бүх насаар нь хорих тухай хуулийн төсөл баталжээ. Уг хуульд Гамбийн Ерөнхийлөгч Я.Жамех гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
Я.Жамех нь 1994 онд цэргийн эргэлт зохион байгуулж, төрийн эрх мэдлийг гартаа авч, түүнээс хойш засгийн эрхийг барьж байгаа юм. Тэрбээр 2008 онд ижил хүйстнүүдийг эх орноо орхин гарахгүй бол цаазална гэсэн тогтоол гаргаж байсан удаатай.
Д.Мөнхболд

Сэтгэгдэл (0)