Хүү төрүүлээгүйн төлөө 3 жил угаалгын өрөөнд хорьжээ
- 2014-09-11
- Дэлхий
- 0
Энэтхэгийн Дарбхангийн оршин суугч, 25 настай эмэгтэй 3 жил угаалгын өрөөнд түгжээтэй хоригдсон аймшигт хэрэг гарчээ. Тэр төрсөн охиноо ч харах эрхгүй байсан гэнэ.
Цагдаагийн газарт бүсгүйн эцэг хандсанаар энэ хэрэг илэрсэн байна. Түүнийг чөлөөлөхөд бүсгүй нүдээ ч нээж харж чадахгүй байв. Харанхуйд удаан байсан тул нарны гэрэлд нүд нь их өвджээ. Охин нь түүнийг таниагүйд бүсгүй сэтгэлээр их унажээ.
Бүсгүй хуримаа хийсэн цагаас л хүчирхийлэлд өртөж байсныг цагдаа нар тогтоов. 2010 онд хуримаа хийсний дараа бүсгүйн нөхөр бага инж өгсөн гэж ихэд уурлан, элдвээр зовоож тамладаг байжээ. Харин охин төрүүлсний дараа нөхөр нь шууд л угаалгын өрөөндөө түгжжээ.
Цагдаагийн офицер Сима Кумари "Бүсгүй өөрийгөө 3 жилийн өмнөөс угаалгын өрөөндөө хоригдсон гэж хэлсэн. Хоолны үлдэгдэл, юухэн хээхэн өгч, заримдаа бүр хооллохоо мартдаг байжээ. Эцэг эх нь ирэхэд уулзуулахгүй хөөж явуулдаг байсан” хэмээн ярилаа.
Энэтхэгт 1981 оноос инж өгөхийг хуулиар хориглосон ч одоо хүртэл энэ уламжлалыг дагаж мөрдсөөр байгаа. Иймээс энэтхэгчүүд голдуу хүүтэй болохыг хүсдэг аж.
Одоо хорон санаат нөхрийг нь баривчилж, эрүүгийн хэрэг нээсэн төдийгүй түүний эцэг эхийг ч байцааж байна.

Сэтгэгдэл (1)
хн (103.11.194.14)
хуулахаа боль новшоо