Олон улсын стандартчиллын ерөнхий чуулганд оролцож байна.
- 2014-09-11
- Үнэн
- 0

2014 оны 09 дүгээр сарын 08-аас 12-ны өдрүүдэд Олон улсын стандартчиллын байгууллагын 37 дугаар Ерөнхий чуулган Бразил улсын Рио Де Жанейро хотноо болж байна. Чуулганд Монгол Улсыг төлөөлж Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр тэргүүтэй, ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбилэг, ахлах мэргэжилтэн Т.Сосорбарам, ахлах мэргэжилтэн Г.Батцэнгэл нарын төлөөлөгчид амжилттай оролцож байна.
Дээрх төлөөлөгчид чуулганы үеэр дараах уулзалтуудыг амжилттай зохион байгууллаа.
- 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Чехийн стандартын байгууллага /UNMZ/-ын ерөнхийлөгч ноён Покорни, Стандартын хэлтсийн дарга ноён Краточвил нартай уулзлаа. Ижил төстэй бүтэцтэй орны хувьд Чехийн стандартын байгуулллагын техникийн зохицуулалт боловсруулах чиглэлээр судлах, мэргэжилтэн солилцох, арга зүйн туслалцаа авах талаар хамтран ажиллахыг санал болгов. Санал болгосон чиглэлүүдэд ноён Покорни санал нэгтэй байгаагаа илэрхийлээд, Стандартчилал, хэмжил зүйн газарт хэрэгжиж буй төслийн хүрээнд 2 байгууллага хамтран ажиллах талаар тохиролцлоо
- 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Британий стандартын институт (BSI)-ын Олон улсын төслийн удирдагч Владимир Якубов, Олон улсын төслийн хөгжлийн менежер Чарлес Давиес төлөөлөгч нартай уулзалт хийн дараах асуудлуудыг хэлэлцэн тохиролцоонд хүрлээ.
- Стандартчилал, хэмжил зүйн газарт нэвтрүүлж буй ISO 9001 стандартыг нэвтрүүлэхэд Британийн стандартын институтээс арга зүйн туслалцаа авах
- Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын их хуралд өргөн барьсантай холбогдуулан, Европын холбоо стандартчиллын байгууллага болон BSI байгууллагын туршлагыг газар дээр нь судлах зорилго бүхий УИХ-ын гишүүдийн аялалд дэмжлэг үзүүлэх
- ISO 9001 стандартын дагуу баталгаажуулалт хийх эрх бүхий байгууллагын талаар мэдээлэл солилцох
- 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр ХБНГУ-ын стандартчиллын байгууллага (DIN)-ын Захирлуудын зөвлөлийн дарга Доктор Торстен Баке, Захирлуудын зөвлөлийн гишүүн Рудигер Маркуарт, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Доктор Урлике Бонсак, Бодлого, харилцааны дарга Сибилле Габлер нартай уулзлаа.
Уулзалтын үр дүнд хамтын ажиллагааны дараах чиглэлүүдээр харилцан тохиролцоонд хүрлээ.
- Хамтын ажиллагааны дунд хугаацааны хөтөлбөрийг 2015 оноос 2017 он хүртэл хугацаатай боловсруулах
- Стандартын мэдээлэл, лавлагаа, стандартыг хэвлэх цехийн техник хэрэгсэл, программ хангамж, мэдээлэл түгээх ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр төсөл хэрэгжүүлэх
- СХЗГ-т хэрэгжиж буй төслийн хүрээнд хамтран ажиллах
- Германы талаас авто зам, төмөр замын салбарт сургалт арга зүйн зөвлөгөө авах чиглэлээр өмнө эхэлсэн ажлуудыг үргэлжлүүлэх
- ХБНГУ –ын стандартчиллын байгууллага (DIN)-ын дэргэдэх итгэмжлэгдсэн байгууллагаар Стандартчилал, хэмжил зүйн газрын чанарын удирдлагын тогтолцоонд үнэлгээ хийлгэх
Герман Монголын нийгэмлэгийн 10 дугаар сард болох хуралд оролцох бэлтгэл хангах зэрэг асуудлаар санал нэгдэв.
4. 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Оросын холбооны улсын Техникийн зохицуулалт, хэмжил зүйн агентлаг (GOST R)-ын Ерөнхий захирал Алексей Абрамов, Гадаад харилцааны хэлтсийн дарга Борис Потемкин нартай уулзав. Уулзалтын үр дүнд хамтын ажиллагааны дараах чиглэлүүдээр харилцан тохиролцов.
- Оросын холбооны улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд салбарууд худалдааны гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуудан, хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэх хандлагатай байгаа тул 2008 онд байгуулсан Харилцан ойлголцолын санамж бичгийн хүрээнд стандарт, техникийн зохицуулалт, хэмжил зүйн салбарт уламжлалт харилцаагаа сайжруулах
- Оросын холбооны улсын “GOST R”-ын академид монголын мэргэжилтнүүдийг давтан сургалтад хамруулан, мэргэшүүлэх
- Оросын холбооны улсад өрнөж буй стандартчилал, техникийн зохицуулалтын эрх зүйн шинэчлэлийн туршлагаас судлах, стандарт, баримт бичгийг солилцох
- Техникийн зохицуулалт, хэмжил зүйн агентлаг (GOST R)-ын удирдлагуудыг 2015 онд Монгол улсын хэрэгжүүлэгч агентлаг, Стандартчилал, хэмжил зүйн газарт албан айлчилалт хийхийг урилаа.
Стандартчилал, хэмжил зүйн газар

Сэтгэгдэл (0)