Үерт 400 гаруй хүн амь насаа алдлаа

Энэтхэг, Пакистанд болсон үерийн гамшигт нийт 440 гаруй хүн амь насаа алджээ. Түүнчлэн орон гэр нь усанд автсан 700 мянга гаруй иргэнийг хоёр орны эрх баригчид нүүлгэн шилжүүлэх шаардлагатай тулгараад байна. Пакистаны эрх баригчид энэ удаагийн үерийг 2010 оноос хойш хамгийн их гамшиг дагуулсан тохиолдол хэмээн дүгнэсэн ба тэр үед 1700 амь насаа алдаж байж. Энэтхэг, Пакистаны аврах албад, зэвсэгт хүчин завь, нисдэг тэрэг ашиглан гамшгийн бүсэд байгаа иргэдэд хоол хүнс хүргэж байна. Гамшигт өртөж, орон гэр нь усанд автсан иргэдийн тоо нийт 1.5 сая давжээ. Аюултай бүсээс эрх баригчид 60 орчим мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Үерийн улмаас олон газар хөрсний гулгалт болж, олон зуун байшин, гүүр нурж, зам харилцаанд саад болсон аж. Пакистанд одоо үерийн гамшиг арай нам дор орших нутгийн өмнөд хэсэг рүү шилжиж байна. Энэтхэгт нийт 2500 тосгон үерт автсан ба Энэтхэгийн хойт нутгийн Пенжаб, Пакистан дахь Кашмирийн хэсэг гамшигт хамгийн ихээр өртсөн аж. Экологийн мэргэжилтнүүд Кашмирийн ууланд ой модыг их хэмжээгээр огтолсон нь гамшгийн цар хүрээг нэмэгдүүлсэн гэж дүгнэжээ. Их хэмжээний хур тунадас орсны дараа замдаа ямар нэг саад тотгор болж барих зүйлгүй болсоноос уулаас урсах их хэмжээний ус хөрсний элэгдэл, үерийн хэмжээг нэмэгдүүлсэн аж.

 

Д.МӨНХБОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)