“Исламын улс” өдөрт гурван саяын орлого олдог
- 2014-09-16
- Дэлхий
- 0
Ирак, Сирийн нутагт ихээхэн хэмжээний газар нутаг эзлээд буй “Исламын улс” бүлэглэл газрын тосны борлуулалтаас өдөрт гурван сая гаруй ам.долларын орлого олдог тухай АНУ-ын тагнуулын байгууллагууд өгүүлсэн байна. Энэ нь “Исламын улс”-ыг хамгийн их орлоготой алан хядах байгууллагаар тодроход нөлөөлжээ. Энэ бүлэглэл одоогоор Ирак, Сирийн нутаг дахь газрын тосны 11 цооногийгхянаж, олборлосон түүхий эдээ автомашинаар тээвэрлэн Иордан, Турк, Иракийн зах зээлд худалддаг аж. Дээр нь тус байгууллага дайчид дээрэм тонуул, боолын наймаа, хүн барьцаалж золиосны мөнгө нэхэх зэргээр орлого олдог байна.
Д.Мөнхболд
Сэтгэгдэл (0)