Болливуудын од 88 насандаа нас барлаа

Болливуудын кино од, Энэтхэгийн кино урлагийн салбарт олон жил хүчин зүтгэсэн Дев Ананд зүрхний шигдээс өвчний улмаас 88 насандаа нас барлаа.
Болливуудын кино од, Энэтхэгийн кино урлагийн салбарт олон жил хүчин зүтгэсэн Дев Ананд зүрхний шигдээс өвчний улмаас 88 насандаа нас барлаа.

Түүний гэр бүлийнхний хэлж байгаагаар тэрээр бямба гарагийн шөнө Лондонгийн нэгэн зочид буудалд нас барсан байна. Энэтхэгийн домогт жүжигчин тэрээр дэлгэцэнд мөнхөлсөн “Жони Мера Наам”, “Дес Пардес” болон “Харе Рама Харе Кришна” зэрэг алдартай бүтээлүүдээрээ олноо анх алдаршиж байсан юм.
Энэтхэгийн Ерөнхий Сайд Манмохан Синг ням гарагт алдарт жүжигчнийг нас барсан явдалд гашуудан, эмгэнэл илэрхийлсэн бөгөөд 50 гаран жилийн турш кино сонирхогчдын үе үеийнхний хайр, талархлыг хүлээсэн жүжигчин байсан хэмээн хийсэн мэдэгдэлдээ дурьдсан байна.
Ерөнхий сайд түүнийг кинонд бүтээсэн дүр, жүжиглэлтээрээ нэгэн үеийн түүхэн төлөөлөл болсон жүжигчин байсан хэмээгээд оршуулах ёслолд оролцох олон мянган шүтэн бишрэгчдийнх нь нэг байх болно хэмээн мэдэгдсэн байна.
Тэрээр 2007 онд өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай өгүүлсэн "Romancing with Life" номоо 2007 онд хэвлүүлж байсан юм.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)