Торресийн хүлээлт дууслаа
- 2011-10-22
- Спорт
- 0
E хэсгийн энэхүү тулаан эхнээсээ талбайн эзэн Челсигийн давамгайлал дор өрнөж эхэлсэн. Хэсгээ хожигдолгүй тэргүүлж байгаа Цэнхэрүүдээс эхлээд Рауль Мейрелеш 8 дахь минутад гоолдож тооны харьцааг нээлээ. Улмаар Торресийн шоу эхэлсэн бөгөөд 11, 27 дахь минутад дараалан гоолдсон юм. Торрес одоогоос 2.5 жилийн өмнө буюу 2009 оны 4 сард Челсигийн хаалганд гоол хийж байсан байх юм. Түүнээс хойш нийт 875 минутад Европын клубуудын тэмцээнд гоол хийгээгүй байлаа.
Челси энэ тулаанд хэр зэрэг илүүрхснийг тоон үзүүлэлтээс харж болно. Тэд нийт 27 удаа цохилт хийсний 12 нь хаалга руу чиглэжээ. Тэгэхээр Генкийн хаалгач Ласло Кетелеш тун завгүй үдшийг өнгөрүүлсэн байх нь.
Иванович 42 дахь минутад улмаар Калу тоглолтын цэгийг 72 дахь минутад тавьжээ. Челси E хэсэгтээ 7 оноотой тэргүүлж байна. Тэдний араас Байер 6 оноотой нэхэж байгаа.
|
10 сарын 19. Лондон. Стадион “Стэмфорд Бридж”. |
|
| ЧЕЛСИ – ГЕНК – 5:0 (4:0) | |
| |
|
| Челси | Генк |
| Петр Чех | Ласло Кетелеш |
| Бранислав Иванович | Абель Масуэро (46) |
| Эшли Коул (46) | Антони Ван дер Борре |
| Давид Луис | Анеле Нгконгка |
| Жозе Босингва (78) | Халим Хайленд |
| Ориоль Ромеу | Даниэль Тежер |
| Фрэнк Лэмпард (68) | Кевин Де Брюйне |
| Флоран Малуда | Даниэл Пудил |
| Рауль Мейрелеш | Йелле Воссен (81) |
| Фернандо Торрес | Элянив Барда (71) |
| Николя Анелька | Томас Буффель |
| Сэлгээ | |
| Паулу Феррейра, 46 | Фабьен Камус, 46 |
| Саломон Калу, 68 | Дюгари Ндабашинзе, 71 |
| Алекс, 78 | Кеннеди Нванганга, 81 |
|
Шар хуудас |
|
| Давид Луис, 18 | Халим Хайленд, 15 |
| Даниэл Пудил, 42 | |

Сэтгэгдэл (0)