Олимпийн аварга “Дэлхийн цом”-оос алтан медаль зүүлээ
- 2011-12-05
- Спорт
- 0
БНСУ-ын Чежүд зохиогдсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд олимпийн аварга Н.Түвшинбаяр зодоглож алтан медаль хүртлээ.
БНСУ-ын Чежүд зохиогдсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд олимпийн аварга Н.Түвшинбаяр зодоглож алтан медаль хүртлээ. Тэрбээр -100 кг-ын жингийн финалд дэлхийн аварга Хван Хи-Тэг вазари үнэлгээгээр буулган авчээ. Улмаар олимпийн аварга чансааны амжилтаа хоёроор ахиулж 12 дугаар байрт бичигдэж байгаа юм. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт 70 кг-ын жинд өрсөлдсөн Ц.Наранжаргал мөнгөн медаль хүртэж медалийн тавцанд гарсан бол 81 кг-д зодоглосон Г.Түвшинжаргал хүрэл медалийн болзол хангасан байна. Ц.Наранжаргал алтан медалийн төлөөх барилдаандаа Японы Карэн Нүнирад 2 минут 49 секундэд цэвэр ялагдсан юм. 234 оноотойгоор жиндээ 29 дугаарт бичигдэж буй тэрбээр “Дэлхийн цом”- оос мөнгөн медаль хүртсэнээр чансаагаа 60 оноогоор ахиуллаа. Харин 81 кг-д хүрэл медалийн төлөө хүч үзсэн Г.Түвшинжаргал энэ жилийн Универсиадын аварга, 2009 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийий хүрэл медальт Японы Томохиро Кавакамитай өрсөлдөж, гурван удаа торгуулж вазаритай тэнцэх үнэлгээ алдсан ч өөрөө вазари, хоёр юүко авч хожлоо. Жиндээ 84-т эрэмбэлэгдэж байсан Г.Түвшинжаргал 116 оноотой болсноор, 68 дугаар байрт дэвшиж амжилтаа ахиуллаа. Ингэснээр манай улс нийт найман медальтайгаар багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан юмwww.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)