Шинэ арал үүсч байна
- 2011-12-05
- Дэлхий
- 0
Испанийн ойролцоо орших Канарын арлуудын орчимд шинэ арал үүсч магадгүй
гэнэ. Тус арлуудын ойролцоо тэнгисийн доор галт уулын дэлбэрэлт болж
байгаа.
Испанийн ойролцоо орших Канарын арлуудын орчимд шинэ арал үүсч магадгүй гэнэ. Тус арлуудын ойролцоо тэнгисийн доор галт уулын дэлбэрэлт болж байгаа. Үүнээс үүдэн газрын гүнээс халуун хайлмаг, тэнгисийн гүний шороо өргөгдөн гарч байгаа аж. Ингэснээр шинэ арал үүсэх эсвэл аль нэг арлыг өргөсгөх магадлалтай байгаа юм байна. Эль Йерро арлын ойролцоо галт уулын дэлбэрэлт сүүлийн сар гаруй хугацаанд үргэлжилж, ойр орчмын загас, усны шувууд дайжиж байгааг нутгийн загасчин өгүүлжээ. Сүүлийн 100 жилд тус арлуудад нийт гурван удаа галт уулын дэлбэрэлт болсон нь 1971 онд Тенегуа галт уул, 1949 онд Сан-Хуан галт уул, 1909 онд Чинеро галт уул дэлбэрч байжээ. Судлаачдын тогтоосноор Канарын арлуудын ихэнх нь галт уулын дэлбэрэлтээс гаралтай гэнэ. Учир нь эдгээр арлуудын хөрс, шорооноос халуун хайлмаг, түүний үнс нурам ихээр илэрдэг бөгөөд хар бараан өнгийн элстэй аж.
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (2)
(49.0.159.83)
dsaf dsafdsa fdsa fdsa
(49.0.159.83)
fdsafdsafdsaffdsafsafsd