Обама Пакистаны Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийллээ
- 2011-12-05
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ням гарагт Пакистаны Ерөнхийлөгчид албан ёсоор эмгэнэл илэрхийлсэн байна.

Арван хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр НАТО-гийн цэргийн хүчний өгсөн агаарын цохилтын улмаас албан үүргээ гүйцэтгэж явсан Пакистаны 24 цэрэг амиа алдсан хэрэг гарсан билээ. Хоёр улсын хоорондын харилцаанд сэв суулгаж болзошгүй байсан тус халдлагын дараа Их гүрний Ерөнхийлөгч Обама уг хэрэг явдлыг санаатай халдлага биш байсан гэдгийг онцлоод, хүний амь нас эрсдэхэд хүргэсэн харамсалтай хэрэг болсонд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байгаагаа мэдэгдсэн байна.
Пакистаны тал АНУ-ын ерөнхийлөгчийн эмгэнэлийг хүлээн авсан бөгөөд хоёр орны харилцаа сэргэн, шинэ түвшинд гарч ирж, ойр дотно харилцаагаа үргэлжлүүлэхээр болсон байна.
АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Хиллари Клинтон болон Батлан Хамгаалахын Сайд Леон Панетта нар эмгэнэлт хэрэг болсонд гашуудаж байгаагаа мөн илэрхийлжээ. НАТО-гийн зүгээс халдлагаас үүдэн, Пакистаны талд бий болсон гарз хохирлыг бүрэн барагдуулахаа амласан байна.
Пакистантай зөвлөлдөлгүйгээр, АНУ-ын командлагч ал-Кайда бүлэглэлийн толгойлогч Осама бин Ладенийг хөнөөсөн таван сараас хойш АНУ болон НАТО-гийн цэргийн хүчний тус асуудал Пакистанд хөндүүр сэдвүүдийн нэг болоод байсан юм.
Гилани CNN-д өгсөн ярилцлагандаа “Пакистаны тал өөрсдийн эрх ашгаа харилцан хүндэтгэж, манай улсын бие даасан байдалд халдахгүй байгаа цагт АНУ-тай тогтоосон харилцаагаа цаашид тогтвортой үргэлжлүүлэх бодолтой байгаа” хэмээн ярьсан байна.
Пакистаны зүгээс халдлага болсноос хойш НАТО-гийн эсрэг хэд хэдэн арга хэмжээ авсан бөгөөд өнгөрсөн баасан гарагт Гадаад хэргийн сайд Хина Раббани Харын мэдэгдсэн тус мэдэгдэлд НАТО болон Олон улсын Аюулгүй байдлын Туслах Хүчин Пакистаныг чиглэсэн халдлага хийхгүй байхыг хүссэн заалт багтсан байжээ.
АНУ-ын хувьд Афганистан улстай сүүлийн арваад жилийн турш өшөөтэй байгаа бөгөөд хөрш Пакистан улс АНУ-ын Афганистаныг чиглэсэн халдлагын гол цэг нь болж байсан юм.
www.UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)