“МН17”-гийн ослоор амь үрэгдэгсдийн гэр бүлийнхэн Украиныг шүүхэд өгнө
- 2014-09-24
- Дэлхий
- 0
Малайзын иргэний агаарын тээврийн“МН17” нислэгийн ослын амь үрэгдсэн Германы иргэдийн ар гэрийнхэн Украины эрх баригчдын эсрэг Европын хүний эрхийн шүүхэд/ЕХЭШ/ зарга мэдүүлэхээр болжээ. Нэхэмжлэгчдийг төлөөлөх өмгөөлөгч олон улсын хууль дүрмээр“Аливаа орны агаарын орон зай нээлттэй байгаа тохиолдолд аюлгүй байдлыг тухайн орон хариуцдаг” хэмээн Германы “Bild am Sonntag” сонины сэтгүүлчид ярьсан байна. Түүнчлэн нислэгийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй тохиолдолд агаарын орон зайгаа хаах ёстой байсныг өгүүлжээ. Өмгөөлөгч нэхэмжлэлээ ЕХЭШ-д хоёр долоо хоногийн дотор гаргаж өгнө гэдгээ өгүүлсэн ба хохирогч бүрийн төлөө нэг сая еврогоос багагүй хэмжээний нөхөн төлбөр гаргуулах бодолтой байгаа аж. “Ma-laysia Airlines” компанийн удирдлага өмнө нь хохирогчдын төрөл төрөгсдөд5000 евро төлсөн. Харин одоо хохирогч бүрийн төлөө нэмж50 мянган еврогийн нөхөн төлбөр өгөх тухай хэлэлцэж байна. “Malaysia Air-lines” компанийн“Боинг-777” онгоц өнгөрсөн долдугаар сарын17-ны өдөр Астердамаас Куала-Лумпурын чиглэлд нислэг үйлдэж байхдаа Украины Донецк мужийн дээгүүр нисч байхдаа сүйрсэн билээ.
Д.Мөнхболд

Сэтгэгдэл (2)
Anu (173.73.103.198)
Orosiin neriig unagah gej Ukrainii hiisen ajil.
(202.179.2.221)
EУкрайн гэдэг улс чинь МАФ гэдэгийн үүр уурхай болчихсон газар гээ биз дээ тиймдээ өдий олон хүнийг албадан ба мунхруулж алсан гарууддаа харин Америкийн хөрөнгөтнүүд ч бас хамаатай даа. осол болох үеэр Америкийн цэргийн онгоц тэр бүсд нисч байсан гэж мэдээ гараад байсан биз дээ