АНУ Сирийн нутгийг бөмбөгдөж эхэллээ

АНУ-ын зэвсэгт хүчин Сирийн нутагт байрлаж буй“Исламын улс” бүлэглэлийн байршлуудыг бөмбөгдөж эхэлжээ. “АНУ-ын Зэвсэгт хүчин болон түнш орнуудтай хамтран Сири дэх“Исламын улс” бүлэглэлийн бөмбөгдөгч онгоц, далавчит пуужин ашиглан байлдааны ажиллагаа явуулж байна” хэмээн Пентагоны албан ёсны төлөөлөгч адмирал Жон Кирби мэдэгдсэн байна. Сирийн нутгийг бөмбөгдөх шийдвэрийг Ерөнхийлөгчөөс олгосон эрхийн дагуу АНУ-ын зэвсэгт хүчний Ерөнхий командлал гаргасныг Пентагоны төлөөлөгч хэлсэн байна. Энэ цэргийн ажиллагаанд Арабын орнууд оролцож байгаа тухай мэдээлэл байгаа боловч аль орон ямар үүрэгтэйгээ оролцож байгааг Вашингтон дахь албаны эх сурвалжууд нэрлэхээс татгалзсан байна. Өмнө нь Ерөнхийлөгч Б.Обама“Исламын улс” алан хядах байгууллагын эсрэг тэмцэлд40 гаруй орон оролцохоор зөвшөөрсөн тухай мэдэгдсэн. Харин Сирийн Засгийн газраас өөрийн нутгийг бөмбөгдөх зөвшөөрөл өгөхгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Сирид2011 оноос хойш иргэний дайн өрнөж, Засгийн газрын эсрэг олон тооны зэвсэгт бүлэглэл тэмцэж байгаагаас нэг хэсэг нь исламын хэт даврах үзэлтэй алан хядах байгууллагууд юм. АНУ-ын Агаарын цэргийн хүчин Иракийн нутагт байрлаж буй дахь“Исламын улс” бүлэглэлийн байршлуудыг нийт170 удаа бөмбөгдсөн аж. Оросын Ерөнхийлөгч В.Путин НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүнтэй даваа гаригт утсаар харилцаж, “Исламын улс”-тай хэрхэн тэмцэх, Украины хямрал зэрэг олон асуудлаар ярилцжээ. Энэ үеэр В.Путин Сирийн Засгийн газраас зөвшөөрсөн тохиолдолд л нутгийг бөмбөгдөх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн байна. Түүнчлэн “Исламын улс”-ын удирдагчид даваа гаригт тус бүлэглэлтэй тэмцэх эвсэлд нэгдсэн орнуудын энгийн иргэдийн хороохыг исламын шашинтнуудад уриалжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)