Хятад улс ОХУ-ын хүнсний хэрэгцээг хангахад бэлэн
- 2014-09-26
- Дэлхий
- 0
Хятадын газар тариалангийн том бүс нутаг болох Шандун мужийн худалдаа, аж үйлдвэрийн хэлтсийн дарга Жан Цинвэй “ОХУ-ын зах зээлд жимс, хүнсний ногоо нийлүүлэхэд бэлэн байна” хэмээжээ.
“Известия” сонинд бичсэнээр Шандун мужийн төлөөлөгчид Москва хотноо ОХУ-ын хөдөө аж ахуйн ассоциацийн төлөөлөгчидтэй уулзсан байна. Хоёр улсын төлөөлөгчид ОХУ-д тавьсан хориг болон хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх талаар хэлэлцжээ.
Шандун мужид 94 сая хүн оршин суудаг ба ихэнх нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж амьдардаг юм. Тус муж нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр жилд 141 тэрбум ам.долларын ашиг олдог. Одоогийн байдлаар хөдөө аж ахуйн салбарт Орос, Хятадын худалдааны нийт бараа эргэлт 20 тэрбум ам.доллар ажээ.
Х.Заяа

Сэтгэгдэл (1)
(150.129.140.198)
Шандун муж чинь ганцаараа Оросын жимс ногооны хэрэгцээг хангаж дөнгөнө дөө. АНУ,ЕХ хоригоо тавьж л байна биз. Тэндээ хашгираад дэвхцэж л байна биз. Орос ганцаардана гэж яаж байх вэ.