Энэтхэгийн сансрын станц ангараг гаригт хүрэв

Энэтхэгийн эрдэмтдийн зохион бүтээсэн гариг хоорондын автомат станц Ангараг гаригийг тойрон нислэг хийж байна. Улмаар Энэтхэг улс эхний оролдлогоор станцаа Ангараг гаригийн тойрог замд амжилттай оруулсан Азийн анхны улс боллоо. “Мангаалян” гэх энэхүү станцыг 75 сая ам.долларын зардлаар бүтээсэн ба орчин үеийн хамгийн хямд гариг хоорондын станц билээ. “Мангаалян” нь Энэтхэгийн анхны гариг хоорондын станц ба арван сарын турш 666 сая километр замыг туулж Ангараг гариг дээр газарджээ.

Уг станцын зорилго нь Ангараг гаригийн гадаргуу, агаар мандлын бүрэлдэхүүнийг судлах, түүнчлэн гэрэл зураг цуглуулах явдал юм. Энэхүү станц нь зургаан сарын турш Ангараг гаригийн тойрог замд ажиллана гэж мэргэжилтнүүд үзэж байна. Сүүлийн жилүүдэд сансрын уудмыг эзэмших ажиллагаанд Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос зэрэг орнууд идэвхитэй оролцох болжээ.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)