Энэтхэг улс: Бизнесийн хөгжлийг хурдасгах нь
- 2014-09-26
- Дэлхий
- 0
Үйлдвэрлэлийн хүчирхэг салбарыг хөгжүүлэх нь Энэтхэгийн Засгийн газрын хамгийн гол тэргүүлэх чиглэл юм. Энэтхэг улсад эдийн засгийн өсөлтийг өндөр төвшинд хүргээд зогсохгүй хөдөлмөр эрхлэлтийг бий болгох хангалттай чадавх бий. Энэтхэгийн Засгийн газар нь бүх саад тотгорыг арилгаж, Энэтхэг улсыг үйлдвэрлэлийн гол төв болгон хөгжүүлэх үүргийг өөртөө аваад байгаа билээ. Энэ чиглэлээр Энэтхэгийн Засгийн газраас олон тооны арга хэмжээг аваад байна. 2. Сүүлийн гурван сарын турш дотоодын нийт бүтээгдэхүүний улирлын өсөлтийн үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад (Статистикийн Ерөнхий Газрын/CIS/ тооцоолол дээр үндэслэсэн)2014 оны дөрвөөс зургадугаар сарын нэгдүгээр улиралд(IУлирал) 5.7 хувиар өссөн байгаасаас харахад эдийн засгийн идэвх дээшилсэн байна. Аж үйлдвэрийн салбарын ерөнхий өсөлт болон үйлдвэрлэлийн салбар дахь өсөлт нь2013-2014 оны мөн үед хасах дүнтэй байсантай харьцуулахад эерэг дүнтэй болж нэлээд их өссөн нь харагдаж байна. Нийт үндсэн хөрөнгийн хуримтлалын(НҮХХ) өсөлт нь өнгөрөгч оныI улиралд хасах үзүүлэлттэй байсан бол 2014-2015 оны нэгдүгээр улиралд долоон хувиар өссөн байгаа нь хөрөнгө оруулагчдын хандлагад эергээр нөлөөлж, цаашид өсөлт сайн байна гэсэн таамаглалыг бий болгож байна. Энэхүү мэдэгдэхүйц өсөлт нь бизнесийн орчин болон зах зээлийн чиг хандлага сайжирсантай холбоотой юм. Хэрэглээний Эдийн Засгийн Судалгааны Үндэсний Зөвлөл(ХЭЗСҮЗ)-өөсHSBC Худалдан авалтын индекс(ХАИ)-ийн2014 оны7, 8-р сарын тайлан болон Бизнесийн Итгэлцлийн Индексийг хэвлэн гаргасан нь эдгээр бизнесийн эерэг чиг хандлагыг баталгаажуулж өгч байна. 3. Сүүлийн гурван сарын туршид бий болсон энэхүү мэдэгдэхүйц өсөлт нь бизнесийн орчин болон зах зээлийн чиг хандлага сайжирсантай холбоотой бөгөөд энэ нь Энэтхэгийн Засгийн газраас аж үйлдвэрийн салбарт ерөнхийд нь болон үйлдвэрлэлийн салбарыг дахин сэргээхэд эерэг өөрчлөлтүүдийг авчрах дараалсан хэд хэдэн санаачлагуудыг хэрэгжүүлсний үр дүн юм. Энэ чиглэлээр2014-2015 оны Улсын Төсөвт олон тооны эерэг мэдээллийг аль хэдийнэ тусгаж харуулсан байна. 4. Бизнес эрхлэх таатай нөхцлөөр хангах, тохиромжтой орчныг бүрдүүлж өгөх нь аж үйлдвэрийн өсөлтөнд хувь нэмэр оруулах чухал хүчин зүйл болох юм. Энэтхэгийн Засгийн газраас засаглалыг илүү үр дүнтэй, энгийн, ашигтай, ард иргэдэд ээлтэй болгох зорилгоор одоо байгаа журмуудыг хялбаршуулах, хууль дүрмүүдийг боловсронгуй болгох мөн мэдээллийн технологийн хэрэглээг сайжруулахад онцгой анхаарал тавин ажиллаж байна. Энэтхэг улсад бизнес эрхлэх ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор Аж Үйлдвэрийн Бодлого, Дэмжлэгийн Хэлтсээс бодит нөхцөл байдлын харьцуулсан судалгааны дараах сайн туршлагуудыг гаргах, аж үйлдвэрийн лиценз болон Үйлдвэрлэл эрхлэгчийн санамж бичиг зэргийг авахад зориулж онлайнаар өргөдөл гаргах үйлчилгээг нэвтрүүлэх, батлан хамгаалах салбарын бүтээгдэхүүн гэсэн ангилалд багтдаггүй ч давхар зорилгоор ашигладаг зүйлүүд гэх мэт олон тооны батлан хамгаалах салбарын бүтээгдэхүүнүүдийг аж үйлдвэрийн лиценз олголтоос хасах, аж үйлдвэрийн лицензийн хүчинтэй хугацааг2-3 жил хүртэл нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн лицензийн хүчинтэй хугацааг сунгах хүсэлт гаргах ажиллагааг оновчтой болгох, аж үйлдвэрийн лицензийн төлбөр тооцоо барагдуулах ажиллагааг Дотоод хэргийн яамнаас заагдсан хугацаанд барагдуулж байх, хөрөнгө оруулагчдаас ирдэг асуулт хариултанд хариулах Тогтмол тавигддаг асуултуудад /FAQs/ хариулах үйлчилгээг ажиллуулах, зөвшөөрөл/бүртгэлийн ажиллагааг жигд байлгах зорилгоор аж үйлдвэрийн ангиллын хамгийн сүүлийн үеийн кодуудыг гаргаж өгөх, ‘Улсын Зөвшөөрөлтэй Батлан Хамгаалахын Аж Үйлдвэрлэлийн Аюулгүй байдлын гарын авлага’-ыг гаргах, тодорхой цаг хугацаа бүхий шалгах зүйлсийн жагсаалтыг гаргах, ажилчдад зориулж нийгмийн хамгааллын байгууллагуудад бүртгүүлэх онлайн бүртгэлийг бий болгох, хууль эрх зүйн орчныг хөнгөвчлөх, оновчтой болгох мөн төлбөр тооцоо барагдуулах, бичиг баримт бүрдүүлэх ажиллагаанд зориулж нэг цонхны үйлчилгээг гаргах зэргээр олон тооны арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. 5. Гадны Шууд Хөрөнгө Оруулалт/ГШХО/ нь маш чухал эс үүсвэр болж өгдөгийн хувьд Засгийн газраас өөрийн улсдаа ГШХО-ын урсгалыг татах олон тооны арга хэмжээг аваад байна.Батлан хамгаалах салбар дахь ГШХО-ын бодлогыг чөлөөлж өгснөөр ГШХО-ын дээд хэмжээ26-49 хувь болж мөн тусгайлан зааж өгсөн Төмөр Замын Дэд Бүтцийн төслийн барилгын ажил, үйл ажиллагаа болон засвар үйлчилгээн дэх ГШХО-ын хэмжээ автоматаар100 хувь болж байгаагаас гадна Барилга бүтээн байгуулалтын салбар дахь ГШХО-ын стандартуудыг хөнгөвчилж байна. ГШХО-ын урсгал өмнөх оны мөн үетэй харьцуулахад2014 оны зургаа, долдугаар саруудад75 хувиар өссөн байна. 6. Аж үйлдвэрийн корридорууд болон аж үйлдвэрийн бүлгүүдийн бүтээн байгуулалтын ажил нь дараах хэд хэдэн санаачлагуудын үр дүнд улам бүр хурдацтай явагдаж байна: -Төслийн үйл ажиллагааг явуулах, төслүүдийг мэдээллэх, зөвшөөрөл олгох, аж үйлдвэрийн бүх коридоруудыг хөгжүүлэх гол нөөц бололцоо чадавхийг хэрэгжүүлэх, зохицуулах үүрэг бүхий‘Үндэсний аж үйлдвэрийн Коридорын Хөгжлийн Удирдах газрыг шинээр байгуулж байна. -Гуджарат дахь Долер; Махараштра дахь Шендра-Бидкин; Их Нойдра/Уттар Прадеш/ дахь Нэгдсэн Аж Үйлдвэрийн Суурин; Ужжайн(Мадхя Прадеш)-ын ойролцоох Нэгдсэн Аж Үйлдвэрийн Суурин; болон Харянагийн Гургаон дахь Глобал Сити зэрэг5 ухаалаг хотуудад хийгдэж буй ажил эрчимжих шатандаа ороод байна. -Ченнай-Бангалорын Хэтийн төлөвлөгөөг бүрэн хийж дуусгасан. Санал болгож буй Зүүн Эргийн Эдийн Засгийн Коридорын нэг үе шат болох Визаг-Ченнайн Хэтийн Төлөвлөгөөн дээр АХБ ажиллаж байна. -Амритсар-Калькутын Аж Үйлд-вэрийн Коридортой холбоотой ажлыг түргэсгэх арга хэмжээнүүдийг авч байна. Техник Эдийн Засгийн Үзүүлэлтийн Судалгаа нь маш хурдан хугацаанд дуусах төлөвтэй байна. -Энэтхэгт аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэх улмаар хоёр улсын аж ахуйн нэгжүүдийг бүлэг хэлбэрээр хөгжих үндэс суурийг тавих зэрэг Хятад, Энэтхэгийн аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Хятад болон Энэтхэг улсуудын хооронд Харилцан Ойлголцлын Санамж Бичгийг байгуулаад байна. Эдгээр ажлуудыг хариуцан явуулах Ажлын Бүлгийг байгуулсан. -Хөрөнгө оруулалт, үйлдвэр-лэлийн бүлгүүдийг хөгжүүлэх санаачлагыг үргэлжлүүлэх ажлын хүрээнд шинээр нэг Үндэсний Хөрөнгө Оруулалт, Үйлдвэрлэлийн Бүс(ҮХОҮБ)-ийг Одиша дахь Калинганагар, Жажпурт байгуулахаар хянуулж байгаа бөгөөд ингэснээрхяналтын шатандаа явагдаж буй ҮХОҮБ-ын тоо17-д хүрч байгаа юм. -Үүнээс гадна Хянан Засварласан Аж Үйлдвэрийн Дэд Бүтцийг Сайжруулах Төлөвлөгөөний дагуу21 аж үйлдвэрийн төслүүдэд үзлэг шалгалт хийгээд байна. Ерөнхийлөгчийн зүгээс Ахме-дабад дахь Үндэсний Дизайны Институт(ҮДИ)-ийг Үндэсний Амин Чухал Институтаар хүлээн зөвшөөрөх Актыг2014 оны долдугаар сарын17-ны өдөр хүлээн зөвшөөрөөд байна. Энэ нь Ахмедабад дахь ҮДИ-д Дизайны Боловсролын Дээд байгууллагын хувиар боловсролын зэргүүдийг хэлэлцэх, судалгаа болон үйл ажиллагааг сайжруулах боломжийг олгох юм. Шинээр дөрвөн Үндэсний Дизайны Институтыг байгуулж байна. Засгийн газраас хүнд аж үйлдвэрийг байгуулахад голчлон анхаарч ажиллаж байна. Энэтхэгийн Арьс Ширний Салбарыг Хөгжүүлэх Хөтөлбөрийн хүрээнд сүүлийн100 хоногийн дотор ажилгүй51216 залуучуудыг сургалтанд хамруулсан бөгөөд эдгээр сургалтад хамрагдсан залуусын83 хувь нь арьс ширний үйлдвэрүүдэд ажилд орсон байна. Ур чадварыг хөгжүүлэх ажилд цаашид илүү их дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр Гутлын Дизайн & Хөгжлийн Институтыг шинээр байгуулж байна.

Сэтгэгдэл (0)