АНУ зургаан жилийн дотор долоон улсыг бөмбөгдлөө
- 2014-09-27
- Дэлхий
- 0
АНУ 1942 оноос хойш аль нэг оронд дайн зарлаагүй хэрнээ зөвхөн сүүлийн зургаан жилийн хугацаанд долоон улсыг бөмбөгджээ. Сири улсын газар нутгийг хууль ёсны эрх баригчдынх нь зөвшөөрөлгүйгээр өнгөрсөн мягмар гаригт шилжих шөнө бөмбөгдөж эхэлсэн нь долоо дахь тохиолдол юм. “Исламын улс” бүлэглэлийн эсрэг чиглэсэн Сирийн нутаг дахь анхны бөмбөгдөлтийн уршгаар энгийн найман иргэн амь үрэгдсэний гурав нь хүүхэд байжээ. Гэтэл Вашингтон хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр Цэргийн штабын удирдагчдын нэгдсэн хорооны гишүүн Уильям Мэйвиль “Исламын улс”-ын дайчдыг устгах ажиллагаа хэдэн жилийн турш үргэлжлэх магадлалтай тухай мэдэгдсэн. Сирийн нутгийг бөмбөгдөж эхлэхээс өмнө АНУ-ын эрх баригчид зургаан оронд цэргийн ажиллагаа явуулснаас зарим нь одоог хүртэл зарлан тунхагласан зорилгодоо хүрээгүй байгааг бодоход Сирийг бөмбөгдөх ажил мөн л удаан үргэлжлэх бололтой. АНУ-ын эрх баригчид хоёр ихэр цамхагт гарсан халдлагын дараа Афганистаны нутгийг бөмбөгдөж цэргээ оруулсан. АНУ болон холбоотнууд нь 2011 оноос цэргээ гаргаж эхэлсэн энэ ажил дуусах болоогүй байна. Өнгөрсөн долоо хоногт Америкийн пуужингийн дайралтад энгийн 11 хүн амь үрэгдсэн нь сүүлчийн золиос биш гэдэг нь тодорхой. Афганистаны Ерөнхийлөгч Х.Карзай “Вашингтон, Исламабад хоёр АФганистанд одоог хүртэл үргэлжилж байгаа дайны хариуцлагыг үүрэх ёстой. Энэхүү зөрчлийн нэг үндсэн шалтгаан нь Америкийн засаг захиргаа афганы нутаг дахь хүчирхийллийг зогсоох сонирхолгүй байгаад оршино” гэжээ. Иеменд 2000 оны аравдугаар сард Аль Кайдагийн дайчид АНУ-ын усан хөлөг рүү дайрч, 17 тэнгисийн явган цэргийн амийг хөнөөсөн. Уг хэрэг явдлаас хойш Вашингтоны эрх баригчид Иемений талыг алан хядагчдыг хазаарлаж чаддаггүй хэмээн шүүмжилж байгаад 2002 оны арваннэгдүгээр сараас Иемений нутгийг бөмбөгдөж эхэлсэн байна. Ерөнхийлөгч Ж.Бушийн үед Иемений нутгийг бөмбөгдөх нь цөөхөн байсан бол Нобелийн энхтайвны шагналтан Б.Обамагийн засаглалын он жилүүдэд нисгэгчгүй залуурт онгоцноос бөмбөгдөх нь тогтсон шинжтэй болж, амь үрэгдсэн хүмүүсийн талаас илүү хувь нь энгийн иргэд байдаг болжээ. Иракт үй олноор хөнөөх зэвсэг байгаа тухай мэдээлэл тус улсад халдан довтлох шалтаг болсон ч эцэст нь уг зэвсэг байсан гэх ул мөр илрээгүй. АНУ цэргийн Иракт халдсанаас хойшхи он жилүүдэд гарсан зэвсэгт мөргөлдөөнд хагас сая гаруй хүн амь үрэгдсэнээс 135 мянга орчим нь АНУ-ын шууд оролцоотойгоор амь насаа алдсан байна. Пакистаны нутгийг Ж.Бушийн засаг захиргааны үед бөмбөгдөж эхэлсэн ба Б.Обамагийн үед эрс нэмэгдсэн. АНУ-ын нисгэгчгүй онгоцууд 2004 оноос хойш Пакистаны нутгийг эрх баригчдын зөвшөөрөлгүй 390 удаа бөмбөгдсөнөөс 4000 гаруй хүн амь үрэгдсэний дөрөвний нэг нь энгийн иргэд байв. Энэ байдал нь АНУ, Пакистаны харилцаанд сэв суулгасан юм. Пакистаны томоохон намууд нисгэгчгүй онгоц ашиглан газар нутгийг бөмбөгдөх нь халдашгүй дархан байдалд халдсан үйлдэл хэмээн буруутгасан мэдэгдэл гаргажээ. Сомалийн нутагт байрласан Аль-Кайдагийн бүлэглэлийн байршлыг АНУ-ын эрх баригчид 2007 онд бөмбөгдсөн. Тэдгээр бүлэглэлийн дайчдыг Кени, Танзани дахь АНУ-ын Элчин сайдын яамны байранд халдсан хэрэгт сэжиглэж байв. Сомалид хийсэн бөмбөгдөлтийн уршгаар нийт 200 гуруй хүн амь үрэгджээ. Тухайн үед Сомалийн Ерөнхийлөгч уг дайралтыг бүрэн дэмжиж байж. Ливийн удирдагч М.Кад-дафийн Засгийн газрыг 2011 онд түлхэн унагахад АНУ гол үүрэг гүйцэтгэсэн. Б.Обама М.Каддафид нэг бол огцрох эсвэл АНУ бөмбөгдөж эхэлнэ гэсэн тулган шаардлага тавьсны дараа бөмбөгдөж эхэлжээ. Ливид үүний дараа өрнөсөн иргэний дайн одоог хүртэл үргэлжилж байна.
Д.Мөнхболд

Сэтгэгдэл (17)
(103.229.122.204)
aa Tegeed bombogdoh heregtei bol bombogdoj l baisan ni deer
Барак Обама (216.9.110.15)
Монгол анд нар минь ээ? Бүү эх орныг маань хараа, муул. Үүнд ямарч буруу байхгүй ээ. Америкчуудад Америкчуудын эрх ашиг чухал болохоос дэлхийн эрх ашиг,бусад орны эрх ашиг бүр ч чухал биш. Би 300 сая иргэдийнхээ өмнөөс үүрэг хүлээсэн. Монгол, Хятад,Орос, Украйн,Кени,Этиоф, Афган,Араб, Англи, Франц хэн байх нь хамаагүй Аллах, Будда, Христ,Бөө шүтдэг ч бай хамаагүй, Америкт төрсөн ч төрөөгүй ч бай хамаагүй Америк иргэншилтэй л бол би тэдний эрх ашгийг дээгүүрт үзнэ. Тэд л сайхан амар амгалан баян чинээлэг баталгаатай амьдрах ёстой. Ийм байлгах нь миний үүрэг Америк гүрний эрх ашиг. Тэрнээс биш ялангуяа танай орны зарим улс төрчид эх орон ард түмнийхээ эрх ашиг бус гадны орны эрх ашгийн төлөө улайрдаг нь гашуун үнэн. Тийм хүмүүстэйгээ тэмц дараа нь манийгаа ойлгох болно.
зочин (103.229.121.100)
энэ түрэмгийлэгч АНУын эсрэг дэлхий нийтээрээ тэмцэх хэрэгтэй ганц Орос биш
иргэн (103.229.122.37)
Хаана баялаг байна тэнд америкийн гар хүрч, үндсэн улс түмэн нь хохирдог. АНУ угаасаа бусдын газар нутаг дээр ирж баялгийг нь булааж эзэгнэн үүсч хөгжсөн болохоор тэр үүсмэл чанар нь үйл ажиллагааны нь мөн чанар болдог биз дээ.
Зочин (103.229.122.37)
АНУ-д дэлхийг захирах эрхийг хэн ч өгөөгүй. Тэр тусмаа тусгаар улсуудын бүрэн эрхэд хүссэн цагтаа халдаж, цэрэг оруулж, бөмбөгдөж, дайн дэгдээж энэ бүхнийгээ "ЭНХИЙГ САХИУЛАГЧ" гэдэг одоо нэр хүндээ алдсан хуурамч багаар халхалж ирсэн. Алхам тутамдаа ардчиллын үнэт зүйлсийг гишгилж, энгийн иргэд, хүүхдийн амийг хөнөөх болсон. АНУ ер нь яг бодитой туслалцааг маш ховор хүргэдэг. НҮБ тэгш, шударга байж, үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна.
сономка (150.129.143.66)
оросын эсрэг биш энэ муу хумсаа нуусан үхэж хэвтсэн америкийн эсрэг дэлхий нийтээрээ эдийн засгийн хориг тавибал таарна.сэм авга л бүх хорыг найруулж байдаг.
Enkhee (202.21.106.168)
Krim chuud uurusdiin huselteer,canal asuulgaar Orosod negdesnii tuluu EH tsagaachdiin baiguulsan amerktai negdej yu bolov,Odoo ene jinhene turemgiilel uildeed baigaa amerkiin esreg buh delhiigeerei horig tavih heregtei bna
I"m an American (107.77.75.65)
Тэгээд дэлхий даяараа манай Алим компаний утасны төлөө дугаарлаж зарим орны иргэд жилийн,сарын,7 хоногийн цалингаа зориулж байгаа нь худлаа юу? Мк Дональд,.Бургер Кинг, Коко Кола,Пепси, Стар бакс, та нарын мөнгийг ховх сорж, манай Боиенггүй хаачих юм. Манай Виза, Мастер,.Дисковер картууд дэлхийн бүх хүний банкны данснаас шимтгэл авдаг та нар өгдөг худлаа юу? Дэлхийн том 500 компаны 420 Манай улсынх. Үлдсэн нь манай холбоотнуудых.Манай холбоотнууд үеэрхэлдээ үнэнч биш байх юм бол Тоёота,Самсунг, Мерседес, баяртай л болно шүү дээ. Хөгжингүй орноос хөгжиж байгаа орон тийш ухрана ш дээ.Евро буй болгосон шангаа манай найзууд хүртээд Европ хэзүүхэн байгаа ш дээ
I"m a American (107.77.75.65)
Тэгээд яах юм. Орост эсвэл Хятадыг эсвэл өөр нэг улсыг дэлхийг захир гэх юм уу? Тэгээд Америк яах юм евро,рубль юань хараад суух юм уу? Яадаг юм. Чадаж байгаа юманд арга байхгүй. Муулаад бас үзэн ядаад байгаа та нар манай визийг авчих юмсан. Манай долларт ухаангүй дуртай биз дээ? Танай нутгийг бөмбөгдөж байхад манай Консулын гадаа визэнд хэдэн мянгаараа дугаарлаж Аллах, Будда, Христээсээ,бөөгөөсөө залбираад гуйгаад мөргөөд виз хүсдэг биз дээ? Худлаа юу? Манай доллар та бүгдээрэнд чинь таалагддаг? Худлаа юу?
mgl (150.129.142.219)
usa bol delxiin ylsyydad zondoo l tys xyrgej bgaa amerik bol delxiin byx xynii moroodliin oron shuu neg talaas n byy myixrlj biche malnuud min
зочин (182.160.36.21)
Манайхан юмыг зөвхөн өөрийнхөө өнцөгөөс нэг талаас нь хараад л зүтгэчих бололтой юмаа.Зүгээр хар ухаанаар бодход Хэрэвээ АНУ юмуу аль эсвэл өөр ямар нэгэн өндөр хөгжилтэй хүчирхэг улс байж л энэ дэлхийн том жижиг олон зуу улс оронуудыг хооронд нь алалцуулахгүй талаас нь зохицуулах нь буруу нь юу байнаа.
mongol (202.21.106.169)
ANU.iig gazariin horsnoos archih yumsan!!!
duran (123.121.192.191)
D.Monhboldoo ergetsuulj neg saindoo. ANU1942 onoos hoish ali neg ulsad dain zarlaagui gedeg yu l bol Namai oyuton baih ued Vetnamd ANU mash olon jil dain urgeljilj etsest ni gutamshigtaigaar yalagdal huleej garsan Chuham dain zarlasan zarlaaguin tuhaid medehgui yum .Yamarch baisan daitaj bombogdson unen yum Bi oyutan baihdaa Vitnamd tulamj geed 2-3 odriin stepenees ogch baisan mon jil geer garsan uech 2-3 odriin tsaningaa ogch l baisan /1969 on baihaa. Gants bi bish l dee mongoliin buh hun l ogch baisan. Mon Kilentonii ued tsoliin shuurga geed bas persiin buland dain zarlaj hiisen .Er ni ANU-d garsan eronhiilogchdoos dain hiigeegui hun baidag yum uu?!
duran (123.121.192.191)
D.Monhboldoo ergetsuulj neg saindoo. ANU1942 onoos hoish ali neg ulsad dain zarlaagui gedeg yu l bol Namai oyuton baih ued Vetnamd ANU mash olon jil dain urgeljilj etsest ni gutamshigtaigaar yalagdal huleej garsan Chuham dain zarlasan zarlaaguin tuhaid medehgui yum .Yamarch baisan daitaj bombogdson unen yum Bi oyutan baihdaa Vitnamd tulamj geed 2-3 odriin stepenees ogch baisan mon jil geer garsan uech 2-3 odriin tsaningaa ogch l baisan /1969 on baihaa. Gants bi bish l dee mongoliin buh hun l ogch baisan. Mon Kilentonii ued tsoliin shuurga geed bas persiin buland dain zarlaj hiisen .Er ni ANU-d garsan eronhiilogchdoos dain hiigeegui hun baidag yum uu?!
Migug du dduggatde (103.229.122.117)
neeh ydargaatai bainga l nuguu heden bichgee tv-r davtaj uzuuleed l gaihuulaad bgamu surdvvleed bgamu magtuulah geed bgamu uchir n oldohgui bhaar n sain bodliin untsguus harj bodloo huchlen bj Augaa yum aa gj msj bichej bsansan./tegehdee chin hundlel talarhal bgaagui./
KAKA (103.229.122.117)
estoi Augaa yum aa huntaij-s hol iluu iluu (handsup)
Bkyukl6 (150.129.140.198)
АНУ бусад орныг эзэрхэж шинэ зэвсгээ туршин хүмүүсийг алж хямралдуулж байдаг.