Че Гевара, Уго Чавес нарын нэртэй үнэртэй усыг хориглов

Кубын эрх баригчид Че Гевара болон Уго Чавес нарын нэртэй үнэртэй ус бүтээсэн төрийн мэд лийн эмийн үйлдвэрийн эсрэг арга хэм жээ авах тухай мэдэгджээ. Домогт хувьсгалчдын нэртэй хоёр төрлийн шинэ үнэртэй усыг бүтээсэн тухай энэ сарын 26-ны өдөр анх мэдээлж байсан билээ. Че Геварагийн нэртэй үнэртэй ус нь мод, шинэхэн нимбэг болон талькны үнэртэй гэнэ. Харин Уго Чавесын нэртэй ус арай зөөлөн ба манго папай зэрэг жимсний үнэртэй аж. Кубын хувьгалын ахмад зүгтгэлтнүүд домогт хувьсгалчдын нэрийг үнэртэй усанд өгсөн нь тэднийг үл хүндэтгэсэн хэрэг гэж үзсэн байна. Харин үнэртэй ус бүтээсэн компанийнхан өмнө нь Че Гевара болон Уго Чавес нарын гэр бүлээс тэдний нэрийг ашиглах зөвшөөрөл авсан ба тэдний нэрийг мөнхжүүлэх зорилготой тухай тайлбарлаж байсан юм.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)