Transfer news: Челси Риберигийн төлөө 30 саяыг төлхөд бэлэн
- 2011-10-22
- Спорт
- 0
Челси Байерн Мюнхений Франк Риберигийн төлөө 30 сая фаундын санал тависан байна. (ойролцоогоор 35 сая евро) Үүний сацуу тэд жилийн 11 сая еврогийн цалинг Риберид өгч чадна гэнэ. Карла Анчелотти тухайн үедээ франц тоглогчийг авах сонирхолтой байсан боловч Байерний босс Ули Хөнес 100 сая евро нэхэж хатуурхаж байсан. Одоо ч Байерн Мюнхений хувьд Рибериг явуулна гэдэг бүтэшгүй асуудал хэвээрээ юм.
*** *** ***
Беларусь тоглогч Александр Хлеб Вольфсбургийн дасгалжуулагч Феликс Магатын удирдлаган доор Штутгарт багт тоглож байсан билээ. Тэгвэл хуучин дасгалжуулагч нь түүнийг Барселона клубээс нэг жилийн хугацаатай Вольфсбургт зээлээр тоглуулах тохиролцоог хийлээ гэж Германы хэвлэлүүд мэдээллэж байна.
*** *** ***
Испанийн хэвлэлийн мэдээгээр Реал Мадрид Педро Леонийг нэг жил Гетафэд зээлээр явуулах болов.
Фернандо Гаго Палермо эсвэл АС Ромын аль нэгэнд очих бололтой.
*** *** ***
Ювентус Турин Шалькегийн Жефферсон Фарфанийг авхаар хөөцөлдөж байна. Перу тоглогчын хэлж буйгаар Ювентус түүний зөвлөхөд одоогоор ямар ч тодорхой санал ирүүлээгүй хэрэв түүний сэтгэлд нийцсэн санал байх аваас татгалзах зүйлгүй гэнэ. Тэрээр одоо Перугийн шигшээ баг Боливийн эсрэг хийх тоглолтын бэлтгэлд оролцохоор нутаг буцсан юм. Уг нь Шальке багийн удирдлагууд Фарфанийг гэрээгээ дуустал багтаа үлдэнэ гэж мэдэгдэж байсан.

Сэтгэгдэл (0)