Авто шоуны үеэр хоёр хүн амь үрэгджээ
- 2014-09-30
- Дэлхий
- 0
Голландад өнгөрсөн ням гаригт болсон авто шоуны үеэр хоёр үзэгч амь насаа алдаж, 18 хүн шархадсанаас зургаа нь тун хүнд байгаа аж. Амь үрэгдсэн хоёр хүний нэг нь хүүхэд байжээ.
Уг осол“монстр-трак” хэмээх том дугуйтай пикап машин эгнүүлж тавьсан эвдэрхий машинуудын дээгүүр харайсны дараа үзэгчдийн дунд давхин орсноос болжээ.
Осол гаргасан жолоочийг хууль сахиулах байгууллагынхан саатуулж, хэргийг мөрдөж эхэлсэн байна.
Д.Мөнхболд
Сэтгэгдэл (0)