Хятад дотоод хэрэгтээ АНУ-ыг оролцохгүй байхыг хүсчээ

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Ва шингтон хотноо айлчлах үеэрээ Хонконгт болж буй үйл явдал Хятадын до тоод хэрэг тул хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулжээ. Тэрбээр “Улс орон бүхэн Хя тадын бүрэн эрхт байд лыг хүндэтгэх ёстой. Энэ нь олон улсын харилцааны үнд сэн зарчим учраас хэн бугай ч нийгмийн хэв журмыг алдагдуулсан хууль бус үйл дэл хийх эрхгүй. Энэ нь АНУ-д төдийгүй Хон конг дахь нөхцөл байдалтай хамааралтай” гэсэн байна. Ерөнхийлөгч Б.Обама Ван И-тэй уулзах үеэрээ“АНУ Хонконг дахь нөхцөл байдлыг анхааралтай ажиг лаж, энхийн замаар шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна” гэжээ. Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч АНУ Хонконгийг өөртөө засах эрх бүхий нээлттэй нийгэм бий болгохын төлөө байгаа тухай сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Хонконгт сүүлийн өдрүүдэд олныг хамарсан жагсаал болж, оролцогсод Бээжингээс санал болгож буй Хонконгийн гүйцэтгэх засаглалын тэргүүнийг сонгох журмыг өөрчлөхийг шаар даж байна. Хятадын эрх баригчид Хон конгийн иргэдэд орон нутгийн захир гааны тэргүүнийг бүх нийтээрээ сонгох эрх олгохыг зөвшөөрсөн. Гэхдээ2-3 хүнээс сонгохын өмнө нэр дэвшигчдийг Хятадын нөлөөнд байдаг сонгогчдын тусгай зөвлөлөөр батлуулах ёстой гэсэн болзол тавьжээ. Харин эсэргүүцлийн хөдөл гөөнд оролцогсод дээрх хязгаар лал тыг цуцалж, нэр дэвшигчдийг Бээжингээс урьдчилан батлах ёстой гэсэн нөхцөлийг үгүй болгохыг шаардаж байгаа юм. Хонконгийн олон мянган оюутан, сурагч гудам жинд жагсч эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож байгаа ч энгийн иргэдийн олонхи нь энэ тэмцлийг төдийлөн дэмжихгүй, ажиглах байр сууринаас хандаж байгаа юм. Харин жагсагчид маш дэг журамтай, хог хаягдлаа хүртэл өөрсдөө цэвэрлэж, ангилан ялгаж байгаа гэнэ.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)