Нууц албаны азгүйтэл

 Омар Гонзалес гэгч этгээд Цагаан ордны хашааг давж, хамгаалалтын нууц албаны ажилтнуудын нүдэнд өртөлгүй Ерөнхийлөгчийн ёслолын танхим руу орох хонгилд хутгатай явсан хэрэг өнгөрсөн сард гарсан. Тэрбээр Ерөнхийлөгч төдийгүй уг ордонд ажиллаж байсан өндөр албан тушаалтнуудын амь насанд халдаж чадахаар байж. Өмнө нь нууц албаныхан Гонзалес гэгчийг Цагаан ордонд орохоос урьтаж төв хаалганы өмнө саатуулсан хэмээн мэдэгдэж байв. “Гонзалесыг Цагаан ордны өмнөх нугад хөл тавимагц л саатуулах ёстой байсан. Сүүлийн таван жилийн хугацаанд16 хүн уг хашааг давахад тэгж саатуулж байв. Гэтэл энгийн хувцастай ажиглалтын багийнхан түүнийг анзааралгүй өнгөрөөсөн. Түүнчлэн сул тавьсан байх ёстой байсан албаны нохойг суллаагүй байв. Дээр нь гол хаалганы дуут дохиолол ойр орчимд ажилладаг үйлчилгээний ажилчдыг залхааж, тэд дохиог унтраачихдаг байсан гэнэ. Эцэст нь Гонзалесыг шатны хажуугаар гүйж өнгөрөхөд нь харж саатуулсан нууц албаны ажилтан ээлжээ тараад гарах гэж явсан аж. Ийн уг этгээдийг огт санаандгүй илрүүлсэн байна” хэмээн“Вашингтон пост” сонинд бичжээ. Цагаан ордны хүн амьдардаг хэсэг рүү автомат буугаар буудсан тохиолдол2011 онд гарсныг дөрөв хоногийн дараа илрүүлж байж. Өнгөрсөн сард болсон хэргийг хэлэлцсэн хууль тогтоогчид“Ордонд нэвтэрсэн этгээдүүд сэтгэцийн өвчтэй биш, харин бэлтгэгдсэн алан хядагчид байсан бол ямар үр дагаварт хүрч болох байсныг төсөөлшгүй” хэмээсэн байна.

 

Д.МӨНХБОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Уншигч (203.169.55.152)

    2014-10-04

    Хар Обамаг зүйл дуусгах шахсан байна шүү. Обамад дургүй нэн нэг ажилтан тусалсан байж болно. АНУ-ын түүхэнд байгаагүй сул ерөнхийлөгчийг яаж ч мэднэ.

  • (103.229.120.170)

    2014-10-03

    Zurag ni the White House bish the U.S. capitol bna