Сургуулийн дэргэд бөмбөг дэлбэлснийг буруушаав
- 2014-10-04
- Дэлхий
- 0
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сирийн Хомс хотноо сургуулийн дэргэд бөмбөг дэлбэлж, 39 хүн хөнөөсөн хэргийг ёс суртахуунгүй явдал хэмээн дүгнэсэн байна. Дэлбэрэлтэд өртөж, амь насаа алдсан 39 хүний30 нь есөөс доош насны хүүхдүүд байжээ. Интернэтэд энэ халдлагын тухай гарсан бичлэгт уйлж мэгдсэн эцэг, эхчүүд харагдах ба зарим нь гар дээрээ шархадсан, амь үрэгдсэн хүүхдүүдээ өргөн явах дүрс буужээ. Халдлага гарсан хотод алавит шашны урсгалыг шүтдэг иргэд гол төлөв амьдардаг. Ерөнхийлөгч Б.Асад алавит шашны урсгалд хамаардаг байна. Сирийн эрх баригчид өмнө нь Хомс хотыг хяналтдаа оруулж, тэнд байсан босогчид аргагүйн эрхэнд ухарчээ.
Д.Болд

Сэтгэгдэл (2)
зочин (103.229.120.100)
Украйны цэргийнхэн өөрийн Зүүн мужийн сургууль, цэцэрлэгийг удаа дараа бөмбөгдөж, олон хүүхдийн амь насыг хөнөөснийг буруушаахгүй юм уу, Эрхэм НҮБ-ийн даргаа.
zochin (202.131.226.243)
oh my god