Ким Чен Уны эрүүл мэнд сайн гэв
- 2014-10-06
- Дэлхий
- 0
Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны эрүүл мэндтэй холбоотой бэрхшээл байхгүй гэдгийг Пхеньян эрх баригчдаас мэдээлжээ . Хоёр Солонгосыг нэгтгэх асуудал хариуцсан Өмнөд Солонгосын сайд Умардын төлөөлөгч нартай Инчон дахь Азийн наадмын үеэр дээр уулзсаныхаа дараа энэ талаар хэлсэн байна . Түүнчлэн хоёр Солонгосын эрх баригчид өндөр төвшинд яриа хэлэлцээр хийхээр болжээ . Умардын намын удирдлагад хоёр , гуравт эрэмбэлэгддэг албан тушаалтнууд бямба гаригт гэнэт Өмнөд Солонгост айлчлах үеэр энэ тухай тохиролцсон байна . Үүнээс өмнө НҮБ - ын Хүний эрхийн зөвлөл дэх БНАСАУ - ын төлөөлөгч Со Се Пен Умард Солонгосын удирдагч Ким Чен Унд мэс засал хийсэн гэх мэдээллийг үгүйсгэжээ .
Д.Болд

Сэтгэгдэл (0)