Ж.Байден Р.Эрдоганаас уучлал гуйжээ
- 2014-10-06
- Дэлхий
- 0
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Байден Туркийн Ерөнхий сайд Р.Эрдогантай утсаар ярьж, уучлал хүсчээ . Ж.Байден Туркийн эрх баригчдыг “ Исламын улс ” зэрэг зарим алан хядах байгууллагад тусалсан хэмээн хэлснийхээ төлөө ийн уучлал гуйсан байна. АНУ-ын дэд Ерөнхийлөгч өмнө нь Р.Эрдоганыг Сирийн нутаг руу гадаадын зэвсэгт дайчдыг олноор нэвтрүүлдэг тухайгаа хүлээсэн тухай ярьжээ. Харин Туркийн Ерөнхий сайд “ Гадаадын дайчид манай нутгаас хэзээ ч Сирийн нутагт нэвтэрч байгаагүй. Тэд манай нутагт жуулчны журмаар ирээд Сирийн нутагт орсон байж болно . Гэхдээ тэдний гарт зэвсэг байгаагүй ” гээд Ж.Байденаас уучлал гуйхыг шаардсан аж. Ж.Байден өнгөрсөн пүрэв гаригт Харвардын их сургуульд уулзалтад оролцох үеэрээ дээрх уг мэдэгдлийг хийжээ . Үүнээс гадна тэрбээр Европын орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авах дургүй байсан боловч АНУ холбоотнуудаа шахсаны үр дүнд тэднийг ятгаж чадсан гэдгийг хэлсэн байна .

Сэтгэгдэл (1)
erdogan (103.229.122.194)
erunhii said bishee. erenhiilogsh bolj songogdson shuu dee. sudlaj bgaad medeegee oruul