А.Лукашенко: Украины дайн цаашид үргэлжлэхгүй

Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко “Евроньюс ” телевизийн сувагт өгсөн ярилцлагаас товчлон хүргэж байна.

 

- Та Украин дахь зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийлэл, цус урсгасан нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ. Үүнийг зохицуулах арга замыг харж байна уу?

 

- Энэ бүхэн аль ч оронд болж байсан гэлээ миний хандлага бол энх тайвныг эрхэмлэгч бусдын нэгэн адил байдаг. Өнөө үед дайн хийх нь зохисгүй, хүмүүс ч амь насаа алдах ёсгүй. Ер нь дэлхий дахинд маш их зэвсэг хуримтлагдсан байхад тэр нь хэзээ нэгэн цагт дэлбэрч, гал дүрэлзсэнээс эргэн тойрныхноо бүгдийг нь хуйхалдаг. Тиймээс энэхүү зөрчилдөөн өргөжихийг зөвшөөрч болохгүй. Украин дахь зэвсэгт мөргөлдөөн, дайн цаашид үргэлжлэхгүй. Учир нь энд аль нэг тал нь ялах боломжгүй. Зэвсэгт мөргөлдөөнийг үргэлжлүүлбэл хэн хэнийх нь нэр хүнд буурах учраас дайн хийх нь ирээдүйгүй. Украин дахь зэвсэгт мөргөлдөөн нь дайныг өдөөх сонирхолтой маш хүчирхэг, нөлөө бүхий тал нөхцөл байдлыг хурцатгаж , зарим нэг хүчнийг өдөөн хатгаагүй нөх цөлд цаашид үргэлжлэх боломжгүй юм. Маш нөлөө бүхий хүч гаднаас шахаж тулгахгүй бол шүү дээ.

 

- Та Украины зөрчилд гурав дахь хүчний нөлөө байгааг өгүүллээ. Энэ зөрчилдөөнд тэдний үүрэг ямар байсан , үүнийг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар ямар зорилго агуулж байгаа тухай хэлнэ үү ?

 

- Энэхүү гурав дахь хүчин их нөлөөтэй гэдгийг би хэлсэн. Тэднийг Украины хил хязгаараас баруун зүгт хайх нь зүйтэй болов уу. Дэлхий нийт тэр хүчний талаар мэднэ. Аливаа цэргийн ажиллагаа нь улс төр, эдийн засаг, санхүүгийн салбартай нягт холбоотой байдаг . Дайн нэг хэсэгт нь гай зовлон авчирч байхад нөгөө хэсэг нь баяжиж байна . Гэвч европчууд бидний хувьд ийм нөхцөл байдал огт зохихгүй . Сонирхогч тал хангалттай олон байна. Украинд хэрэг явдал өрнөж, төрийн эргэлт болсны дараа, Крымийн үйл явдлын өмнө би Украиныг дэлхийн томоохон тоглогчдын байлдааны талбар болж байгааг хэлсэн . Тэнд украинчууд украинчуудтайгаа , оросууд орос хэлтнүүдтэйгээ байлдаж байгаа юм биш . Харин дэлхийн томоохон хүчнүүд тэдний гараар байлдаж байна . Тиймээс энэхүү дэлхийн хэмжээний зөрчилдөөн нь тэдгээр тоглогчдын ашиг сонирхолд нийцдэг . Зөрчилдөөн цаашид үргэлжилбэл Европ болон дэлхий дахинд хүнд үр дагавар авчирна .

 

-Та Украины нөхцөл байдалд нөлөөлж буй тэдгээр хүчнийг зориуд нэрлэсэнгүй. Гэхдээ энэ оронд өрнөсөн үйл явдлуудыг эхнээс нь дурдъя. Ард иргэд Майданы талбайд аяндаа цугларч, Ерөнхийлөгч В.Януковичийн эсрэг боссон. Дараа нь Крым, Донбасс дахь үйл явдал өрнөснийг задлан шинжилбэл ямар хүчин энэ бүхэнд оролцож, ямар байдлаар нөлөөлсөн нь ойлгомжтой юм шиг ?

 

- Таны зөв. Энэ асуудлын хувьд та миний бодлыг зөв хэллээ. Үүнийг би үгүйсгэхгүй. Гэхдээ Майдан бол төрийн эргэлт юм. Хуучин ЗХУ-ын орон зайд төрийн эргэлт тийм ч шинэ зүйл биш. Киргизстан болон хуучнаар бүгд найрамдах улсад , Украинд бол нэг бус удаа болсон хэрэг. Гэхдээ иргэний дайн юмуу зэвсэгт мөргөлдөөнд хүргэж байгаагүй. Харин Украинд гадны оролцоотойгоор тодорхой үйл явцыг өдөөж , дэмжин турхирснаас энэ нь зэвсэгт мөргөлдөөнд хүргэлээ . Майдан болон Киевт юу болсноос үл хамааран тэмцэл тэндээ үргэлжлэх байсан . Украинд өмнө болж байсан шигээ шинэ удирдлага гарч ирээд үйл явдал цаашид өрнөж , дайн гарахааргүй байв. Гэтэл энэхүү дотоод зөрчил зэвсэгт мөргөлдөөн болж хувирсан нь Украины дотоод хэрэгт өөр ашиг сонирхол тулгарч, гаднаас оролцсон нь иргэний дайнд түлхсэнтэй холбоотой . Ерөнхийлөгч хүн улс орондоо энхтайван , тогтвортой байдлыг хадгалах , төр улсынхаа нэгдмэл байдлыг хамгаалах үүрэг хүлээдэг . Тэгэхээр “ В . Янукович Украинд болсон үйл явдалд буруутай ” гэж таны хэлсэн зөв . В . Янукович Украины ард түмний аюулгүй байдал , төр улсынхаа нэгдмэл байдлыг хадгалахын тулд Үндсэн хуулийн хүрээнд өгсөн эрхийнхээ хүрээнд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй . Юу ч хийгээгүй . Түүнээс болж байдал улам даамжирсан . Улмаар гадны хүчнүүд ч гэсэн ажиллаж эхэлсэн .

 

- Майданаас эхэлж Украинд өрнөсөн үйл явдлууд нь тухайн үед эрх барьж байсан дэглэм авлигад автсанаас ард иргэд аяндаа эсэргүүцэж, эрх баригчдаа солихыг шаардсан биз дээ. Энэ шалтгаанаар л дараах үйл явдлууд өрнөсөн үү ?

 

- Авлигад өртсөн уг дэглэм унасны дараа Украинд өмнөхөөсөө тэс ондоо дэглэм тогтсон бол энэ тухай ярилцаж болох байлаа . Гэтэл таны хэлснээр Майдан дээр аяндаа болсон гэх үйл явдлын дараа юу өөрчлөгдөв . Юу ч өөрчлөгдөөгүй . Украины эдийн засгийг сүйрэлд , Майдан дээр эрс хувьсгалч , хүчирхийллийн үйлдэлд хүргэсэн авилга хэвээрээ . Энэ бол маш шимтэй хөрс суурь , шалтаг болдог . Улс төрийн ашиг сонирхолтой , засгийн эрхийг булаан авч өөрс дийн зорилгыг гүйцэлдүүлэх хүсэлтэй хүмүүс Майданы тэмцлийг удирдсан . Тэд юу хийж байгаагаа маш сайн мэдэж байсан . Тэднийг залуус болон хүн амын бусад хэсэг дагасан . Үнэнийг хэлье . Украин 40 сая хүн амтай . Тэгвэл тэдний олонхи нь Майдан дээр байсан гэж үү . Эсвэл тэд олонхийн бодол санааг илэрхийлж байв уу . Үгүй . Тэд бол өчүүхэн цөөнх боловч төр улс , ард түмнээ хамгаалах чадваргүй хулчгар эрх баригчдыг унагаж чадсан . Дээр нь Майдан дээр ирсэн хүмүүсийн нэг хэсэг нь Украины лагериудад маш сайн бэлтгэгдсэн байв . Ийм төрлийн лагериуд Украинтай хил залгаа Беларусийн өмнөд хэсэгт бас байгуулагдсан болохоор би сайн мэднэ . Бид тэдгээр лагерийг нут гаасаа хөөсөн . Зэвсэгт дайчдыг бэлтгэдэг лагериудыг сан - хүү жүүлэгч нь хэн байсныг бид мэднэ . Тэнд бэлтгэгдсэн дайчид Майдан дахь үйл явдалд оролцсон . Үүнийг баруунд сайн мэдэж байгаа . Тиймээс одоо ч гэсэн Майданы талбай юмуу хаа нэгтээ энхийн зорилготой тайван жаг саал зохион байгуулаад явцын дунд тодорхой нөхцөлд зорилгодоо хүрэхэд маш сайн бэлт гэгдсэн хүмүүсийг оруулах боломжтой хэвээр байна . Украинд тийм хүмүүс бэлтгэгдсэн . Дээр нь Америкийн зарим төлөөлөгч Украинд ардчиллыг хөгжүүлэхэд нийт таван тэрбум ам . доллар зарцуулсан тухай хэлж байсныг та сонссон байх . Үүнийг юу гэж ойлгох уу .

 

- Беларусь улс Луганскийн Бүгд найрамдах улс, Донецкийн Бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн үү ?

 

- Үгүй . Бид ондоо байр суурь баримталдаг. Бид Украины төр улсыг нураахыг хүсэхгүй. Энд олон хүн “ Крымийг Украинд шилжүүлсэн нь буруу байсан, энэ нутаг бол анхнаасаа Оросынх байсан ” гэж ярьдаг . Гэхдээ энэ бол буруу ханд лага . Тэгвэл татар , мон гол чуудын да рангуйллын эрин бу юу Бат хаа ны үед эргэн очъё . Казахстан , Монгол , эсвэл өөр хэн нэгэнд Оросын бараг бүх нутаг , баруун Европ , зүүн Европыг өгөх хэрэгтэй болно . Монголчууд манай нутагт хүрсэн боловч ард түмэнд нь халдаагүй болохоор Беларусиас бусдыг нь өгнө гэсэн үг . Тиймээс урьд өмнө байсан зүйлд эргэж очих хэрэггүй . Бид улс орнуудын хил хязгаар, тэдгээрийн дархан байдлыг баталгаажуулсан олон улсын бичиг баримт олныг баталсан болохоор хил хязгааруудыг өөрчилж болохгүй . Энэ зарчимдаа үнэнч хэвээр байх болно . Хэн нэгнийг хүлээн зөвшөөрөх бодолгүй байгаа . Мөн тэд албан ёсоор бүрэлдээгүй , нутаг дэвсгэр нь тодорхой биш , нутаг дээр нь дайн болж байгаа учраас бид энэ үйл явцад хөндлөнгөөс оролцохгүй . Орос хүртэл тэдгээр бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрөөгүй . Тийм биз .

 

- Баярлалаа .

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.11.202)

    2014-10-06

    ivan ikh khutsaj baina delkhiin guravdugaar dain ekhelsen khezee duuskhiig n kheleltsekh kheregtei