Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины төрсөн өдөр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн 15 жилд анх удаа төрсөн өдрөөрөө амарч байна. Путин 10-р сарын 7-нд төрсөн бөгөөд энэ өдрийг Сибирийн тайгад өнгөрөөхөөр төлөвлөжээ.

Путиний хэвлэлийн нарийн бичиг Дмитрий Песков “Ерөнхийлөгч Сибирийн тайгад амарна. Хамгийн ойрын суурин газар хүртэл 300-400 км зайтай тийм газарт амарна” хэмээн мэдэгдлээ.

“Путин тайгад юу хийх вэ? Ан хийх үү, загасчлах уу?” гэж сэтгүүлчид түүнээс асуухад Песков “Амарна” гэж товчхон хариулжээ. Мэдээж, амрахаас яах билээ. 15 жилийн турш нэг ч удаа төрсөн өдрөөрөө амарч байгаагүй өөр Ерөнхийлөгч дэлхийд байдаг болов уу?

 

“Яагаад анх удаа ингэж амрахаар болов?” гэж сурвалжлагчид сонирхоход Песков “Бүх юм өөрчлөгдөж, хувьсдаг. Өмнөх 15 жил гаруйн хугацаанд тэр төрсөн өдрөөрөө дандаа ажилладаг байсан. Харин энэ жил түүний ажлын график маш шахуу, хэт их ачаалалтай. Путин заримдаа бараг л бүтэн хоногийн турш ажиллаж, асар уудам зайг туулан нисч томилолтоор явж байсан” хэмээн тайлбарлалаа.

Путин 10-р сарын 6-ны орой Москвагаас ниссэн гэнэ. Түүний Сибирьт амрах болсон нь цаанаа учир шалтгаантай. Оросын Ерөнхийлөгч төрсөн өдрөө тэмдэглээд, маргааш нь буюу лхагва гарагт Сибирьт албан уулзалт, арга хэмжээ явуулах юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)